Өвдөлт намдаах эм Mars Flashcards
Өвдөлтийг намдаахгүй бол ямар хүндрэл гаргадаг вэ? (2)
Намдаахгүй бол их тархины гадаргын ү/а хэвийн байдлаа алдана
Өвдөлтийн шок болж үхэлд хүргэнэ.
Антиноцицептив гэж юу вэ? Тархины аль хэсэг үүнд оролцдог вэ?
Өвдөлтийн сэрлийг бууруулдаг систем , дунд тархи болон уртавтар тархины бөөмүүд хамаарагдна. Мэдрэхүйн сэрлээр ирсэн өвдөлтийн сэрэл завсрын нейронд шилжихэд саатуулах нөлөө үзүүлдэг
Опиодны рецептор гэж юу вэ ? хэдэн төрөл байдаг вэ ?
Өвдөлт намдаах бодисууд эдгээр рецепторуудад нөлөөлж өвдөлт намдаадаг. 3 төрөл байдаг.
μ(mю ) рецептор сэргэхэд ямар үйлдэл гардаг вэ?(6)
- Өвдөлт намдаана
- бие эрхтэнд эмийн хамааралт зовиур үүснэ ,
- амьсгал дарангуйлагдна ,
- ХБЗ-ын хөдөлгөөн багасна,
- брадикарди ,
- миоз
k(kappa) рецептор сэргэхэд ямар үйлдэл үзүүлэх вэ?(4)
- Өвдөлт намдаана
- Тайвшруулна
- Дисфори
- Солиорол идэвхжүүлэх явдал
delta рецептор сэргэхэд ямар үйлдэл үзүүлэх вэ
Өвдөлт намдаана.
Өвдөлт намдаах эмүүдийг юу гэж ангилдаг вэ?
- Наркозын үйлдэлтэй өвдөлт намдаах эм ба түүний эсрэг үйлдэлтэй эм
- Наркозын бус үйлдэлтэй өвдөлт намдаах эм
- Хавсарсан үйлдлийн механизмтай өвдөлт намдаах эм
Наркозын үйлдэлтэй өвдөлт намдаах эм ба түүний эсрэг үйлдэлтэй эмийн ангилал
Агонистууд- Морфин , Промедол , Омнопон , Фентанил
Агонист-Антагонист: Пентазоцин
Антагонист- Налоксон , Налорфин
Фенантрены уламжлалын өвдөлт намдаах эмд юу орох вэ?
Морфин , Кодейн
Эмнэлгийн хэрэгцээнд хэрэглэх опий хэдэн хувиас доошгүй морфинтай байх шаардлагатай вэ?
10% аас доошгүй морфин байх ёстой
Морфины үйлдлүүд? Амьсгалд? Ханиалга? Шээсний ялгаралтыг? Бөөлжилтийн төвийг? Брадикарди эсвэл Тахикарди? Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд? Бронхын булчингийн тонусыг? Температурт? Нойрмог байдалд оруулдаг эсэх?
Амьсгалын төвийг дарангуйлж гипокси болно , хордлогын үед амьсгалын төв саажиж үхэлд хүргэнэ Ханиалгын төвийг дарангуйлна Шээсний ялгаралтыг багасгана Бөөлжилтийн төвийг дарангуйлна Брадикарди болгоно Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг багасгана Бронхын булчингийн тонусыг ихэсгэнэ Температурыг бууруулна. Нойрмог байдалд оруулна
Морфины үйлдлийн үргэлжлэх хугацаа?
4-6 цаг
Пантопон буюу Омнопонд хэдэн хувийн морфин агуулагдах вэ? Морфиноос ямар ялгаатай вэ?
50% морфин агуулна. Үйлдэл нь морфинтой адил ч
гөлгөр булчинд бага нөлөөлнө ,
үйлдлийн хүчээр морфиноос дутуу
Тримепередин( Промедол) үйлдлийн хүч морфинтой харьцуулахад? онцлог?(3)
Промедол буюу Тримеперидин нь Морфиноос 2-4 дахин сул хүчтэй ,
- амьсгалын төвийг бага дарангуйлдаг
- бронх , шээлүүрийн гөлгөр булчингийн тонусыг багасгана ,
- харин гэдэс болон цөсний замын, умайн гөлгөр булчингийн тонусыг ихэсгэнэ
Фентанилын үргэлжлэх хугацаа , Морфинтой харьцуулахад ямар хүчтэй вэ?
Үйлдэл нь 1-3 минутын дараа эхэлж 20-30 минут үргэлжилнэ , морфиноос 100-400 дахин хүчтэй буюу богино хугацааны хүчтэй өвдөлт намдаах эм
Пентазоцин ямар рецепторт агонист үйлдэл , ямар рецепторт антагонист үйлдэл үзүүлдэг вэ?
Морфиноос ямар ялгаатай вэ?
Betta , Kappa- Агонист Mu- Антагонист
Өвдөлт намдаах үйлдлээрээ морфиноос ялихгүй дутуу ч амьсгалын төвийг бага зэрэг л дарангуйлдаг онцлогтой. Зүрхний ачааллыг ихэсгэх буюу түргэсгэдэг.
Наркозын үйлдэлтэй өвдөлт намдээх эмийн цочмог хордлогын үед хэрэглэдэг гол 2 эм?
Налорфин
Налоксон
Налорфин морфин төст үйлдэлтэй юу ? Морфины цочмог хордлогын үед илрэх ямар шинжүүдийг нь арилгаж(3) ямарыг нь арилгаж чадахгүй вэ(2)?
Налорфин нь морфин төст үйлдэлтэй ,
1.Хэрэглэснээр дарангуйлагдсан амьсгалыг сэргээнэ
2.Зүрхний үйл ажиллагааг хэвийн болгоно
3. Сфинктерүүдийн спазмыг тавиулна.
гэх шинжүүдийг арилгах ч
1. Шээс багасах
2. Температур буурах шинжүүдэд нөлөөлөхгүй.
Налоксон Налорфины ялгаа , ямар механизмаар үйлчилдэг вэ?
Налоксон нь морфин төст үйлдэл байхгүйгээрээ налорфинээс ялгаатай.
Химийн бүтцээр морфины бүлгийн эмтэй төстэй учраас опиатны рецептортой нэгдэхийг нь саатуулах болон салгана.