Ерөнхий эм судлал Flashcards

1
Q

Эмийн тунг бие махбодид үзүүлэх үйлдлийн хүчээр нь 3 хуваана

A
  1. Эмчилгээний тун- Эмчилгээний зайлшгүй үр нөлөө үзүүлж чадах эмийн бодисын хэмжээг эмчилгээний тун гэнэ. Дотор нь бага , дунд , дээд гэж 3 хуваана.
    Бага гэдэг- нь эмчилгээний үр нөлөө үзүүлж буй хамгийн бага хэмжээ
    Дунд тун- Эмийн тогтмол хэрэглэх тун бөгөөд үйлдлийн чадлаар эмчилгээний үр нөлөө үзүүлэх дундаж тун болно.
    Дээд тун- Зайлшгүй шаардлагатай үед дундаж тунг нэмэгдүүлэх дээд хэмжээ юм. Үүнээс ихэсвэл эмийн үйлдлийн чадал буурч хордлого илэрнэ.
How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
2
Q

Эмийн зүйлийг дахин давтан хэрэглэснээс эмийн үйлдэл ихсэхийг кумуляци гэнэ.
2 янзын кумуляци байдаг.
1. Материалын кумуляци- Эмийн бодисыг хэрэглэх бүрд бага багаар биеэс ялгарахгүй үлдэж түүний цусан дахь концентраци улам ихсэж үйлдлийн хүч хэт ихсэх буюу хортой нөлөө гарахыг хэлнэ.
2. Үйл ажиллагааны кумуляци- Түрүүчийн хэрэглэсэн эмийн үйлдэл арилаагүй байхад дараагийн хэрэглэсэн эмийн үйлдэл илэрч хоёр үйлдэл давхардан үйлдлийн хүч нь ихсэхийг хэлнэ.

A
How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
3
Q

Тааламжтай байдал үүсэхийг эйфори гэнэ. Эйфори үүсгэдэг эм шуналтай болгоно.
Шуналтай болохыг нь пристрастия гэнэ. Энэ нь эм хэрэглэх тэсвэрлэшгүй хүсэл бий болгохыг хэлдэг. Яваандаа эм үгүйлэгдэж зовиур шаналгаа үүснэ. Үүнийг абстиненци гэнэ. Энэ нь дотроо 1. Сэтгэл санааны 2. Бие махбодын

A
How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
4
Q

Эмийн харилцан үйлчлэлийг дараах байдлаар ангилна.

  1. Үйлдлийн чиглэлээр нь : Синергизм ба антагонизм
  2. Эм хэрэглээний аль шатанд илэрч байгаагаар нь : Эм судлалын ба эм зүйн харилцан үйлчлэл
A

Синергизм- 2 буюу хэд хэдэн эмийг хамт хэрэглэхэд тэдгээр эмүүд нь 1 1 нийхээ үйлдлийг дэмжиж байвал.
Синергизмийг механизмаар нь 1. Шууд 2. Шууд бус гэж ангилна.
Шууд синергизм- 2 Эмийн бодис 1 чиглэлтэй үйлдэл үзүүлэхдээ 1 байд нөлөөлж байвал
Шууд бус синергизм - Ижил үйлдэл үзүүлж байгаа боловч өөр байд нөлөөлж байвал
Синергизмийг илрэлийн зэргээр нь
Үйлдэл өдөөх синергизм- Эмийн бодис үйлдлийн механизмаараа өөр эмийн үйлдлийг дэмжих үзэгдлийг хэлнэ ( 0+1=1.5)
Үйлдэл нэмэгдэх синергизм- 2 Буюу хэд хэдэн эмийг хамт хэрэглэхэд гарах үйлдлийн хүч нь тэдгээрийг аль нэгийг дангаар хэрэглэснээс илүү боловч 2 эмийн нийлбэрээс бага байх үзэгдлийг хэлнэ (1+1=1,75)
Үйлдэл нийлбэржих синергизм- 2 ба хэд хэдэн эмийг хамт хэрэглэхэд гарч буй үйлдлийн хүч тэдгээрийг тус тусад нь хэрэглэхэд гардаг үйлдлийн хүчний нийлбэртэй тэнцүү байвал ( 1+1=2)
Үйлдэл хүчжих : 2 ба хэд хэдэн эмийг хамт хэрэглэхэд гарах үйлдлийн хүч тэдгээрийг тус тусад нь хэрэглэхэд гардаг үйлдлийн хүчийн нийлбэрээс илүү байхыг хэлнэ.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
5
Q

Антагонизм
Хэд хэдэн эмийг хамт хэрэглэхэд тэдгээр нь нэг нэгнийхээ үйлдлийг саатуулж сулруулж байвал антагонизм гэнэ.
Антагонизмыг эмийн хүндрэл хордлогын үед өргөн хэрэглэнэ.
Антагонизм 5 янз байна
Физикийн антагонизм- 1 бодисыг нөгөө бодис нь адсорбцолж шингээснээс үйлдэл суларна.
Химийн антагонизм- Антидот буюу 2 эмийн бодис харилцан үйлчлэлцэж химийн урвалд орж фармакологийн идэвхгүй нэгдэл үүсгэнэ.
Шууд антагонизм- Хамт хэрэглэж буй 2 бодис 1 байд эсрэг чиглэлтэй нөлөөлж уг эмийн үйлдэл арилах
Шууд бус антагонизм- Хамт хэрэглэж буй 2 бодис эсрэг чиглэлтэй үйлдэл үзүүлэхдээ 2 өөр байд үйлчилж байгааг хэлнэ.
Өрсөлдөх буюу конкурент- Шууд антагонизмын 1 хэлбэр - рецептороос нь түрж гаргах

A
How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
6
Q

Эм судлалын харилцан үйлчлэл-Эмийн бодисыг бие махбодид оруулснаас хойших шатанд тохиолдож буй харилцан үйлчлэлийг. Дотор нь фармакокинетикийн ба фармокодинамикын гэж ангилна.

A
How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly