ХБЗ-д нөлөөлөх эм Flashcards

1
Q

Ходоодны булчирхайн шүүрэл ихэссэн үед хэрэглэх эмнүүдийн ангилал

A
  1. Ходоодны булчирхайн шүүрлийг багасгах эм
    - Гистамины H2 рецепторт хориг үүсгэдэг эм( Тидин төгсгөл)
    - Протоны шахуургыг дарангуйлах эм ( Празол төгсгөлтэй)
    - Холинорецепторыг хориглох эм : Энэ нь дотроо 3 хуваагдна
  2. М холинорецепторыг хориглох
  3. М1 холинорецепторыг сонгомлоор хориглох эм : Гастрозепин
  4. Ганглиоблокаторууд
  5. Ходоодны хүчлийг саармагжуулах эм ( Антацид бэлдмэлүүд)
  6. Ходоод хамгаалах эм
    - Ходоодны салст бүрхүүлийг механикаар хамгаалах эм
    - Ходоодны салст бүрхүүлийн хамгаалах үйл ажиллагааг ихэсгэх
How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
2
Q

Гистамины H2 рецепторыг хориглогч эмнүүдийн үйлдлийн механизм , эмнүүдийн ялгаанууд

A

Parietal эсэд ходоодны шүүс үүсдэг бөгөөд энэ эсийн гистамины H2 рецептор сэргэхэд аденилатциклаза фермент ихсэж ходоодны париетал эсийн доторхи цАМФ ихсэн шүүрэл ялгаруулах идэвх нэмэгддэг энэхүү процессыг зогсооно.
Циметидин , Ранитидин ( Зантак) , Фамотидин ( Кваметал) гэсэн эмнүүдээс
Циметидин нь ранитидин-ээс үйлдлийн идэвхээр 5-10 дахин сул , 3 эмнээс ганцаархнаа андрогены рецепторт хориг үүссэний улмаас бэлгийн үйл ажиллагаа өөрчлөгдөх , гинекомасти гэсэн гаж нөлөөтэйгээс гадна цитохром P-450 ын рецептортой холбогдсоноор элэгний микросом ба ферментийн системд дарангуйлах нөлөө үзүүлдэг.
Ранитидин нь элэгний микросомын ферментэд бага зэрэг нөлөөлнө , мөн H.pylori-ын эмсрэг висмутцитраттай нийлмэл эм болох Пилорид гэсэн эмээр мөн байдаг.
Фамотидин - Үйлдлийн идэвхи үргэлжлэх хугацаагаараа (12-24 цаг) ранитидинээсээ илүү. Андрогены эсрэг үйлдэл байхгүй, микросомын ферментэнд нөлөөлөхгүй.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
3
Q

Протоны шахуурга гэж юу вэ? PPI ын онцлог, ямар ямар эм орох вэ?

A

Ходоодны париеталь эсийн шүүрүүлэх сувгийн мембран дээр байрладаг бусад рецепторын ( Холинидэвхит , Гастрины , Гистамины) идэвхээс хамааралгүйгээр H болон K ионы солилцоог нөхцөлдүүлдэг уураг.
PPI ууд нь өөрсдөө идэвхгүй хэлбэртэй байдаг буюу зөвхөн париеталь эсийн сувгийн хүчиллэг орчинд идэвхтэй хэлбэр болох сульфенамид болон H,K- АТФазаг эргэлтгүйгээр дарангуйлж хүчиллэг шүүрлийг багасгана
Мөн ходоод хамгаалах идэвхтэй.
Omeprazol- Улкопрол
Lansoprazol-Запасид
Pantoprazol(Нольпаза)

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
4
Q

Ходоодны шүүрлийг саармагжуулах эм ( Антацид бэлдмэл ) ямар ямар бодисноос тогтдог вэ ? Тэдгээрийг саармагжуулах идэвхээр нь жагсаавал?

A

Хүчил саармагжуулах идэвхээр нь жагсаавал

Магнийн исэл > Хөнгөн цагааны гидроокись>Кальцийн карбонат>Натрийн гидрокарбонат

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
5
Q

Алмагель , Алмагель А , Алмагель нео , Магалдрат(Алмагель T) , Ренни , Маалокс найрлага

A

Алмагель-Al-ны гидрат буюу гель байдлаар+ Mg-ын исэл+D Сорбитол
Алмагель А- Al-ны ислийн гидрат+ Mg-ын исэл + D сорбитол+ анестезин( хэсгийг мэдээгүйжүүлэх үйлдэл үзүүлнэ)
Алмагель нео-Al-ны ислийн гидрат+ Mg-ын гидроксид+ симетикон( Гэдэсний дүүрэлт багасгана)
Алмагель T ( Магалдрат) - Mg , Al-ын ислийн гидрат
Ренни- Ca ба Mg карбонат агуулдаг.
Маалокс- Al-ны ислийн гидрат + Mg исэл Алмагелийг бодвол үйлдлийн идэвхи болон үргэлжлэх хугацаа нь илүү

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
6
Q

Ходоод хамгаалах бэлдмэлүүдэд ямар ямар эм орох вэ?

A
Сукралфат(Вентер)
Висмутын трикалийн субцитрат( Де-нол)
Висмутын трикалийн дицитрат ( Улькавис)
Мизопростол
Ребамипид
How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
7
Q

Сукралфат үйлдэл

A

Ходоодны хүчиллэгийг саармагжуулах , пепсиний шүүрлийг дарангуйлахаас гадна шингээх бүрхээх үйлдэл үзүүлнэ. Хүчиллэг орчинд сукралфатийн полимеризаци болж өтгөн цавуурхаг бодис үүсгэдэг. Энэхүү үүссэн бодис нь шархлааны үхжсэн эдийн уурагтай харилцан үйлчилж өнгөр буюу хамгаалах давхар үүсгэнэ.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
8
Q

Висмутын трикалийн субцитрат ( Де-нол)

Висмутын трикалийн дицитрат ( Улькавис ) ын үйлдлийн механизм

A

Шархлааны эсрэг болон бактерийг үхүүлэх үйлдэлтэй. Уусны дараа хүчиллэг орчинд аажим коллойд байдалд шилжин салстын гадаргууд тархан бүрхэж шархлааны гадаргууд өнгөр үүсгэдэг. Шархны сорвижилтыг нөхцөлдүүлнэ , гэмтээгч хүчин зүйлд тэсвэрлэх чанарыг ихэсгэх , Простогландин E2-ын нийлэгжлийг ихэсгэн эс хамгаалах үйлдэл үзүүлнэ.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
9
Q

Простогландин E1-ын нийлэг бэлдмэл ?

A

Мизопростол- Простогландины үйлдлүүд болох 1. Бикарбонатын шүүрэл ба ходоодонд салст үүсэхийг ихэсгэнэ 2. Париеталь эсэд шууд нөлөөлж шүүрэл ялгаралтыг багасгана.
Иймд шархлаа үүсэхээс сэргийлж , мөн NSAID тай хамт хэрэглэж хамгаалах үйлдэл үзүүлнэ , шархлааны үед мөн ууна

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
10
Q

Ребамипидийн үйлдэл

A

Ходоодны шүүсний агууламж дахь болон ходоодны салст бүрхүүл дэх Простогландин E2-ын хэмжээг ихэсгэдэг, иймд хамгаалах үйлдэл үзүүлнэ.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
11
Q

Бөөлжилт гэж юу вэ ? Ямар ямар төвүүд оролцдог вэ?

Бөөлжилтийг идэвхжүүлдэг эмнүүд

A

Бөөлжилт нь 1.бөөлжилтийн төв сэрэлд орсноос болон 2.ходоодны салст цочирсноос, 3.тархины 4 ховдлын ёроолд байрладаг бөөлжилтийн төвтэй холбоотой zona trigger гэдэг өвөрмөц хеморецепторын бүс идэвхжин энэ нь бөөлжилтийн төвийг идэвхжүүлэх гэсэн шалтгааны улмаас үүснэ. Хеморецепторын бүсийн нейронд 3 рецептор байна ( Дофамины D2 , серотонины 5-HT3 , M холинорецептор)
Төвийн үйлдэлтэй бөөлжилт идэвхжүүлдэг эм : Апоморфин гидрохлорид( D2 рецепторыг цочроосноос)
Рефлексийн замаар идэвхжүүлдэг: Тарваган шийрийн бэлдмэл( гэдсэнд шимэгдээд хеморецепторт мөн нөлөөлнө ) , Зэсийн сульфат , Цайрын сульфат

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
12
Q

Бөөлжилтийн эсрэг эмнүүдэд ямар ямар эм багтах вэ ? Үйлдэл үзүүлж байгаа механизм

A

Бөөлжилтийг намдаах зорилгоор
-М холиноблокаторууд
-Гистамины эсрэг эм( Тиэтилперазин буюу Торекан нь гистамины H1 Рецепторт хориг үүсгэнэ мөн бөөлжилтийн төвд шууд нөлөөлж намдаана , торлог бүтцийн тэнцвэрийн төвд үйлчилж толгой эргэх шинж арилгана)
-Солиорлын эсрэг эм
- Церукал( Метоклопрамид)- Zona trigger-ын дофамины D2 рецепторт , их тунгаар мөн серотонины 5-HT3 рецепторт хориг үүсгэнэ
-Домперидон( Кости , Гердилиум) - Төвийн болон захын Dофамины рецепторт хориг үүсгэнэ
-Ондансетрон ( Серотонины 5-HT3 Рецепторт хориг үүсгэнэ)
Тэнцвэрийн аппарат зогсолтгүй цочирсны улмаас үүсдэг бөөлжилтийн үед M холиноблокатор( скополамин , аэрон) гистамины эсрэг эм ( Димедрол) ыг хэрэглэнэ.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
13
Q

Домперидон болон церукал нь бөөлжилт намдаах үйлдлээс гадна өөр өөр ямар үйлдэл үзүүлдэг вэ?

A

УХ-н доод хуниасын тонусыг ихэсгэнэ , ходоод нарийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэнэ , Оддын хуниасын тонусыг багасган цөсний хүүдий ба сувгийн даралтыг ихэсгэнэ( Церукал )

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
14
Q

Нойр булчирхайн үйл ажиллагаа хангалтгүй болсон үед хэрэглэдэг эмнүүд? Найрлага?

A

Панкреатин(Креон) Хамгийн өндөр тун (1) Креон 25000 нь
Пантипраз
Фестал(3)
Мезим форте (4) - Гемицеллюза нэмэлтээр агуулах бөгөөд энэ нь хий үүсэлтийг багасган , хбз-ын үйл ажиллагаа сайжруулна.
Панзинорм форте (2)
Липаза , амилаза, протеаза агуулна.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
14
Q

Нойр булчирхайн үйл ажиллагаа хангалтгүй болсон үед хэрэглэдэг эмнүүд? Найрлага?

A

Панкреатин(Креон) Хамгийн өндөр тун (1) Креон 25000 нь
Пантипраз
Фестал(3)
Мезим форте (4) - Гемицеллюза нэмэлтээр агуулах бөгөөд энэ нь хий үүсэлтийг багасган , хбз-ын үйл ажиллагаа сайжруулна.
Панзинорм форте (2)
Липаза , амилаза, протеаза агуулна.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
15
Q

Цочмог панкреатитын үед хэрэглэх эм

A

М холиноблокатарууд , үр дүнгүй бол Контрикал , Гордокс хэрэглэх бөгөөд эдгээр эм нь трипсин , калликрейн , фибринолизиний идэвхийг дарангуйлна

16
Q

Цөс хөөх эмийн ангилал

A
  1. Элгэнд цөс үүсэх процессыг идэвхжүүлдэг ( Холеретик буюу холесекретик эм)-Холензим , Аллохол ( Энэ 2 т мөн хуурай цөс агуулагддаг ) , Холосас, Цинарикс( Artichoke-ын ханд агуулсан эм) , Урсодеоксихолын хүчил буюу Урсофальк)
  2. Цөсний хүүдийнээс 12 хуруу гэдсэнд цөс орохыг идэвхжүүлэх эм( Холекинетик эм)-Гэдэсний салст бүрхүүлийн рецепторыг цочроож> Холецистокинин нэмэгднэ> Цөсний хүүдийн гөлгөр булчинг агшаан > Оддын хуниасыг сулруулна
    : Магнийн сульфат зондоор
17
Q

Урсодеоксихолын хүчлийн үйлдэл

A

Элэг хамгаалах үйлдэлтэй , цөс хөөх, цөсний чулуу хайлуулах , цусан дахь холестерин ба липидийн хэмжээг багасгана , гэмтээх нөлөөг багасгана .

18
Q

Элэг хамгаалах , элэгний өвчний үед хэрэглэдэг эмнүүд

A

Эссенциал
Силибинин ( Легалон)-Силимарин+ силибинин+ толбот силибумын ханд
Гептрал ( Адеметионин)-Метилийн бүлгийг зөөж фосфолидын мембран үүсэхэд оролцно , элэгний гэмтлийн үед глютатионы хэмжээг ихэсгэдэг.
L орнитин L Аспартат ( Гелповин)- Элэгний өвчний үед ихэссэн аммиакын хэмжээг багасган хоргүйжүүлнэ.
Катерген-Хортой радикалуудтай нэгдэж хоргүйжүүлнэ , эсийн мембран лизосомыг бэхжүүлнэ

19
Q

Лоперамид ( Имодиум ) үйлдэл

A

Гэдэсний опиодны mu рецепторт нөлөөлж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг багасган цочмог , архаг суулгалтанд хэрэглэнэ

20
Q

Цизаприд ямар үйлдэлтэй вэ?

A

гэдэсний тонусыг ихэсгэдэг холиномиметик

21
Q

Туулгах эмнүүдийн ангилал

A

Нарийн , бүдүүн гэдсэнд аль алинд нь : Давсан туулга
Нарийн гэдсэнд : Тосон туулга
Бүдүүн гэдсэнд : Ургамлын гаралтай бэлдмэл , нийлэг бэлдмэл( Лактулоза ) , Фенолфталейн

22
Q

Симетикон үйлдэл

A

Гэдэсний дүүрэлтийг багасгана

23
Q

Линекс ямар үүрэгтэй вэ?

A

Гэдэсний микрофлорыг хэвийн болгодог. Энэ нь

  • Гэдэсний pH ихэсгэнэ
  • Эмгэг төрөгч бактерийг хордуулах үйлдэлтэй (h2o2) үүсгэнэ
  • Бактериоцин гэдэг бичил биетний эсрэг бодис ялгаруулна
  • Эмгэгтөрөгчийн тэжээлийн бодисын төлөө өрсөлднө
  • Бичил биетний колонжилтийг саатуулна