Зүрх судасны системд нөлөөлөх эм Flashcards
Зүрхний дутагдлын үед хэрэглэдэг эмнүүдийн ангилал
Дотор нь 2 бүлэг болгон хуваадаг
- Зүрхний агшилтыг сайжруулах бэлдмэл
- Зүрхний гликокид
- Гликозидын бус - Зүрхний агшилтыг сайжруулах үйлдэлгүй бэлдмэл
- Шээс хөөх эм
- ACE, ARB
- Бета 1 адреноблокатор( Карведилол , Метопролол)
- Судас өргөсгөх эм
- Вазопрессины рецепторыг хориглогч эм ( Кониваптан , Толваптан)
Гликозидын бүтэц, бүтцэнд оролцож байгаа бодисын үүрэг?
Агликон, гликон гэсэн 2 хэсгээс тогтсон азот агуулаагүй нэгдэл.
Агликон нь стеройд бүтэцтэй бөгөөд үндсэн үйлдэл үзүүлдэг бодис нь
Гликон нь агликоныхоо усанд уусах байдал , шимэгдэх , эд эсэд нэвтрэх процессыг нөхцөлдүүдэхийн зэрэгцээ уг нэгдлийн идэвх болон хорон чанарт ч нөлөөлнө.( Фармакокинетик үйлдэл үзүүлдэг бодис)
Манай оронд ургадаг гликозидууд?
Алтан хундага ( Adonis ) болон гонтиг ( Erysimum)
Зүрхний гликокидын зүрхний булчинд нөлөөлөх үйлдлийг юу гэж ангилдаг вэ?
- Зүрхний булчинд үзүүлэх шууд үйлдэл
2. Зүрхний гликозидын шууд биш үйлдэл
Зүрхний гликозидын зүрхний булчинд шууд үзүүлэх үйлдлүүд Эерэг инотроп Сөрөг хронотроп Сөрөг дромотроп Эерэг батматроп?
Эерэг инотроп- Систолыг хүчтэй болгох , өөрөөр хэлбэл богино хугацаанд хүчтэй агшаадаг , ингэснээр нэг удаа болон минутанд шахагдах нийт цусны хэмжээ нэмэгднэ. Онцлог нь O2-ын хэрэгцээ нэмэгддэггүй. Энэ үйлдэл нь Na, K-АТФаза ( шахуурга ) -ыг идэвхгүй болгосонтой холбоотой.
Сөрөг хронотроп- Зүрхний булчинг бүрэн сулруулах буюу диастолыг удаашруулах- Энэ нь зүрхний булчингийн энергийн нөөц сэргэхэд сайн талтай , энэ нь хүчтэй систолын үр дүнд синоаорталь хэсгийн механорецепторыг цосроосноор рефлексийн замаар n.vagus сэрэлд орсонтой холбоотой.
Сөрөг дромотроп- Зүрхний сэрэл дамжилтыг удаашруулах, Энэ нь шууд зүрхний дамжуулах системд дарангуйлах нөлөө үзүүлэх , мөн n.vagus сэргэсэнтэй холбоотой
Эерэг батмотроп- Зүрхний булчингийн сэрэмтгий чанарыг ихэсгэнэ.
Зүрхний гликозидуудын 1.гэдэснии ханаар шимэгдэх байдал, 2. Үр нөлөө гаргах хурдаар нь 3. Үргэлжлэх хугацаа болон кумуляци үүсгэх чадвараар нь жагсаавал?
1. Гэдэсний ханаар шимэгдэх байдал Дигитоксин>Дигоксин>Строфантин>Коргликон 2. Үр нөлөө гаргах хурдаар нь Строфантин>Коргликон>Дигоксин>Дигитоксин 3. Үргэлжлэх хугацаа болон кумуляци үүсгэх чадвараар нь жагсаавал Дигитоксин>Дигоксин>Строфантин>Коргликон
Гликозидыг хориглох заалт(7)
Тосгуур ховдлын бүрэн бус хориг Илэрхий брадикарди Цочмог халдварт миокардит Зүрхний бахын өвчин хөдлөл Зүрхний шигдээс Ховдлын гаралтай аритми Гипокалиеми
Зүрхний гликозидыг хэрэглэх заалт(4)
- Зүрхний цочмог дутагдал ( Коргликон , Строфантин)
- Зүрхний архаг дутагдал ( Дигитоксин , Дигоксин)
- Тосгуурын гаралтай аритми
- Зүрхний хагалгаа , зүрхний өвчтэй эхчүүдийн төрөлтийн үед урьдчилан сэргийлэх сорилгоор
Гликозидын хордлогын үед авах арга хэмжээнүүд
Гликозидынхоо тунг багасгах , зогсоох
K багасдаг учир Калийн хлорид, панангин , аспаркам, калийн оротат
Ca хэмжээг багасгах зорилгоор тетацин кальци хэрэглэнэ.
Тосгуур ховдлын хоригийн үед атропин сульфат , аритмийн үед лидокайн , амиодарон хэрэглэнэ.
Зүрхний агшилыг сайжруулах гликозидын бус бүтэцтэй эмнүүдийн ангилал
- Кардиомиоцит эсэд цАМФ болон кальцийн ионы агууламжыг ихэсгэх эм-
- B1 адренорецепторыг идэвхжүүлэх эм Дофамин , Добутамин
- Фосфодиэстераза-г дарангуйлах эм- Амринон , Милринон - Миофибриллийн кальцийн ионыг мэдрэг чанарыг ихэсгэх эм : Левосимендан
Дофамин , Добутамин нь яаж зүрхний агшилтыг сайжруулах вэ?
B1 адренорецепторыг сэргээнэ>Аденилатциклаза идэвхжнэ> Кардиомиоцит эсийн цАМФ-ын хэмжээ ихсэнэ>Ca хэмжээ ихэсэнэ>Эерэг инотроп үйлдэл
Дофаминыг зүрхний гаралтын шокын үед хэрэглэнэ.
Амриноны үйлдлийн механизм
Фосфодиэстераза (type 3) ферментийг хориглон> цАМФ ын задрал багасна > Ca ионы хэмжээ ихсэнэ > Эерэг инотроп үйлдэл
Левосимендан механизм
Зүрхний миофирбиллийг Са-ионд мэдрэг болгоно иймд O2 ын хэрэгцээг ихэсгэхгүй.
Мөн титэм болон бусад судсыг өргөсгөх үйлчилгээтэй. Өндөр тунгаараа фосфодиэстераза ферментийг дарангуйлна.
Зүрхний хэмнэл алдагдлын эсрэг эмийн ангилал
- Зүрхний дамжуулах систем болон кардиомиоцит-т шууд нөлөөлдөг эмийн зүйл
-Na сувагт хориг үүсгэдэг эм ( кардиомиоцитийн мембраныг бэхжүүлдэг эм)
-Ca сувагт хориг үүсгэдэг эм
-К сувагт хориг үүсгэдэг эм
-Бусад эм ( 1. Кали агуулсан бэлдмэлүүд- Панангин , Аспаркам , Калийн хлорид) (2.Зүрхний гликозид: Дигоксин , Дигитоксин - Зүрхийг мэдрэлжүүлдэг мэдрэлийн синапсид нөлөөлөх эм
-Адренидэвхит мэдрэлийг сулруулах эм : Индерал
-Адренидэвхит мэдрэлийг идэвхжүүлэх эм : Изадрин , Эфедрин
Холинидэвхит мэдрэлийг сулруулах эм : Атропин сульфат
Холинидэвхит мэдрэлийг идэвхжүүлэх эм : Эдрофоний
Аримтийн эсрэг эмүүдийн бүлэг , түүнд багтах эм
1a-Хинидин , Новокайнамид 1в- Лидокайн , Дифенин 1c- Аймалин , Флекайнид , пропафенон, Этазицин 2- Индерал 3-Амиодарон(К сувагт хориг) 4- Верапамил(Ca сувагт хориг)
-Na сувагт хориг үүсгэдэг эм ( кардиомиоцитийн мембраныг бэхжүүлдэг эм) ангилалд багтах аритмийн эсрэг эмнүүд
Хинидин сульфат , Аймалин , Новокайнамид , Лидокайн , Дифенин
Хинидиний үйлдэл
- Эсэд орох натрийн ионы урсгалыг саатуулснаар зүрхний автоматизм, дамжуулах чанар дарангуйлагдна.
- Зүрхний парасимпатик , симпатик сэрэл дамжилтыг багасган зүрхний булчингийн агших чадварыг багасгадаг.
- a-adrenoreceptor-д хориг үүсгэж захын судсуудыг бага зэрэг өргөсгөнө. АД буурна
Онцлог: Хинидин зүрхний бүх хэсэгт нөлөөлнө.
Хинидин төст аритмийн эсрэг эмнүүд , хинидинээс ялгаатай зүйл
Прокайнамид( Новокайнамид) , Аймалин
Прокайнамид- Зүрхний булчингийн агших чадварт бага нөлөөлдөг , a-adrenoreceptor-нөлөөлөхгүй, хбз-аар хинидинээс хурдан шимэгдэнэ.
Аймалин- Зүрхний булчингийн агших чадварт бага нөлөөлдөг. Титэм судасны цусан хангамжийг сайжруулна.
Лидокайн , Дифенин зүрхний аль хэсэгт нөлөөлдөг вэ?
Пуркиньегийн ширхэг болон ховдлын булчинд явагдах зүрхний автоматизмыг дарангуйлна.
Иймд ховдлын аритми(Экстрасистол , Тахикарди) Үед хэрэглэнэ.
Ямар типийн (type) потенциал хамааралт сувгууд байдаг вэ , Тэрнээс ямарт нь нөлөөлж аритмийн эсрэг үйлдэл үзүүлдэг вэ?
L,T,N,P,R
Энэ дундаас L-типийн потенциал хамааралт Ca сувагт хориг үүсгэдэг
L-типийн суваг нь Зүрхний булчин , синусын болон AV зангилаанд, гөлгөр булчин , араг ясны булчинд
T-Гөлгөр булчин , Синусын зангилаа , Пуркинейгийн ширхэг , ургийн зүрхний булчинд
L-типийн Ca-удаан сувгийг хориглогч бэлдмэлүүдийн химийн бүтцийн ангилал
Фенилалкиламинууд: Верапамил( Изоптин)( Зүрхэнд сонгомол нөлөөтэй)
Бензотиазепинууд: Дилтиазем(Завсрын үйлдэлтэй)
Дигидропиридинууд: Нифедипин , Амлодипин ( Дипин төгсгөлтэй эмнүүд) Судасны гөлгөр булчинд
Фенилалкиламинуудын 1. Сөрөг инотроп
- Сөрөг батмотроп
- Сөрөг дромотроп үйлдэл үзүүлж байгаа механизм
Сөрөг инотроп үйлдэл нь Зүрхний булчингийн эсийн L-типийн сувагт хориг үүсгэж Ca орох урсгал саатсаны үр дүнд зүрхний булчингийн агшилт дарангуйлагдна
Сөрөг батмотроп- Синусын зангилааны L-типийн Ca суваг хориглож пейсмекер идэвх дарангуйлагдна, ингэснээр сэрэмтгий чанар багасна
Сөрөг дромотроп- AV зангилааны L-типийн Ca суваг хориглосноор сэрэл дамжилт дарангуйлагдна.
Верапамилын 3 үйлдэл , аль хэсгийн аритмигийн үед хэрэглэдэг вэ?
Даралт бууруулах (Захын судас бага зэрэг өргөсгөнө), ишемийн эсрэг( Титэм судас бага зэрэг өргөсгөнө) , аритмийн эсрэг
Тосгуурын аритми
Калийн сувагт хориг үүсгэдэг аритмийн эсрэг эм?
Амиодарон ( Кордарон)
Орнид
Амиодароны үйлдэл , механизм
Аритмийн болон ишемийн эсрэг үйлдэлтэй
Аритми нь бүх хэсэгт нөлөөлнө ,реполризацийг уртасгаж байгаатай холбоотой ишемийн эсрэг үйлдэл нь адренидэвхит системийг B1 адренорецепторыг дарангуйлж , титэм судсыг өргөсгөж байгаагаар тайлбарлагдна.
Орнидын үйлчлэх хэсэг?
Пуркинеийгийн ширхэг болон ховдлын булчингийн үйлийн потенциалын хугацааг уртасгана. Иймд ховдлын гаралтай аритмийн үед хэрэглэнэ.
Панангиний найрлага , үйлдэл , хэрэглэх заалт
K аспарагинат+ Mg аспарагинат Аспарагинат нь зөөвөрлөх , эсэд нэвтэрч ороход оролцно.
Панангин зүрхний булчингийн бодисын солилцоог сайжруулна, зүрхний гликозидын зохимжыг сайжруулна.
Зүрхний архаг өвчний үед( Зүрхний шигдээсийн дараах үеийн зүрхний дутагдал) , Зүрхний хэмнэл алдагдал ( ялангуяа ховдлын хэм алдагдал ) , зүрхний гликозид хэрэглэх үеийн нэмэлт эмчилгээнд тус тус хэрэглэнэ
Зүрхний бахыг эмчлэх эмнүүдийн ангилал
- Зүрхний цусан хангамжийг сайжруулахын зэрэгцээ зүрхний булчингийн хэрэгцээг багасгах эм
- Органик нитратууд
- Ca сувагт хориг үүсгэдэг эм
- К сувгийг идэвхжүүлэх эм
- Бусад эм (Кордарон , Ранолазин) - Зөвхөн зүрхний булчингийн цусан хангамжийг сайжруулах эм
- Титмийн судасны булчинд нөлөөлдөг эм
- Рефлексийн үйлдэлтэй эм - Зүрхний булчингийн O2-ын хэрэгцээг багасгадаг эм
- B адреноблокатор
- Синусын зангилааны IF сувгийг хориглогч