Ерөнхий эм судлал Flashcards
Фармакокинетик гэж юу вэ?
Эмийн бодисын бие махбодид шимэгдэх , тархах , хувиран өөрчлөгдөх , бие махбодоос ялгаран гарах бүх явцыг хэлнэ
Эмийн бодисыг биед оруулах замыг үндсэн юу гэж ангилдаг вэ
- ХБЗ 2. ХБЗ-аар оруулахаас бусад
ХБЗ-аар оруулах аргууд
1, Уух
2, Хэлэн дор тавьж шимэх
3, Шулуун гэдсээр хийх
4, 12 Хуруу гэдсэнд зондоор хийх
Биохүртэхүй буюу биодоступность гэж юу вэ? Хэрэглэх аргуудын биохүртэхүй?
Эм цуснаас эдэд очиж үйлдлээ үзүүлэхийг хэлнэ. Энэ нь цусны плазмд хүрсэн өөрчлөгдөөгүй бодисын хэмжээгээр тодорхойлогдно. Судсанд тарих-100% Булчинд тарих-75-100% Арьсан дор тарих 75-100% Уух 5-100% Шулуун гэдсээр-30-100% Амьсгалаар 5-100% Арьсаар 80-100%
Эмийг ууж хэрэглэх хамгийн тохиромжтой үе хэзээ вэ
Хоол идэхээс 20-30 минутын өмнөх үе
Хэлэн дор тавьж шимэхийн онцлог
Салст бүрхүүлээр хурдан шимэгдэж түргэн үйлдэл илэрнэ. ХБЗ-ын шүүс ферментэд задрахгүй , элгийг дайрахгүй. Системийн өмнөх элиминацид бараг ордоггүй. Бага насны хүүхэд , ухаангүй хүнд өвчтөнд хэрэглэж болдоггүй.
Шулуун гэдсээр хэрэглэх онцлог
Эмийн бараг 50% нь цусны эргэлтэнд ордог, үйлдэл түргэн эхэлдэг буюу 5-15 минутын дараа илэрнэ , ХБЗ-д задрахгүй , элэг хордуулахгүй , бага нас болон ухаангүй өвчтөнд хэрэглэж болно.
Тарих аргаар хэрэглэхийн онцлог , заалтууд
Венийн судсанд ихэвчлэн усан уусмал тарих боловч хааяа 30% аас ихгүй спиртийн уусмал тарьж болно. Венийн судсанд тосон уусмал , хөвмөл , хийтэй уусмал тарьж болохгүй учир нь эмболи болно. Мөн илэрхий цочроох шинжтэй эмийг тарьж болохгүй. Харин булчин болон арьсан дор усан ба тосон уусмал , хөвмөл тарьж болно учир нь хялгасан судасны хана, холбогч эдийн мембраныг дамжин шимэгддэг. Булчинд тарихад эмийн үйлдэл 5-10 минутанд арьсан дор тарихад түүнээс арай удаан эхэлнэ. Цус тархины хоригийг нэвтэрдэггүй бодисуудыг тархины бүрхүүл , нугасанд тарьдаг. Нугасанд тарихад ууцны 3,4 ба 4,5-р нугалам нурууны завсраар тарина. Хүчтэй үйлдэлтэй эмийг 10-20 мл физиологийн уусмал ба 5%-ийн глюкозын уусмалд шингэлнэ. Хүчтэй үйлдэлтэй эмийг 1 минутанд 1-2 мл хүчтэй биш эмийг 1 минутанд 2-4 мл орохоор тооцож тарина.