Амьсгалын системд нөлөөлөх эм Flashcards
Амьсгалын системд нөлөөлөх эмийн бүлгүүд? (5)
- Амьсгал сэргээх эм
- Ханиалга дарах эм
- Цэр ховхлох эм
- Бронхын багтраа өвчинд хэрэглэх эм
- Уушгины хаванд хэрэглэх эм
Амьсгалыг идэвхжүүлдэг эмийн зүйлийг үйлдлээр нь яаж ангилдаг вэ?
- Амьсгалын төвийг шууд идэвхжүүлдэг эм
- Рефлексийн замаар амьсгал идэвхжүүлэх эм
- Давхар үйлдэлтэй эм
- Амьсгалын төвийг шууд идэвхжүүлдэг эмд ямар эмнүүд ордог вэ? Хаана үйлчилдэг вэ?
Бемегрид(Аналептик эм ) Кофейн(Сэтгэл сэргээх эм) ордог. Эдгээр эм нь УТ-нд байрлах амьсгалын төвийг шууд сэргээснээр амьсгал гүнзгий болж тоо нь олширно.
- Рефлексийн замаар амьсгал идэвхжүүлэх эмд ямар эмнүүд орох вэ? Яаж үйлчлэх вэ?
Лобелин болон Цититон орно. Эдгээр эм нь гүрээний түүдгэнцрийн H-холинорецепторыг идэвхжүүлснээр өгсөх сэрэл УТ-нд очиж амьсгалын төвийг сэргээдэг. Судсанд тарих бөгөөд үйлдэл нь богино хугацаатай.
Давхар үйлдэлтэй амьсгал сэргээх эмд ямар эмнүүд орох вэ? Үйлдэл?
Кордиамин , нүүрс хүчлийн хий
Амьсгалын төвийг шууд сэргээхээс гадна гүрээний түүдгэнцрийн хеморецепторыг сэргээж рефлексийн замаар амьсгалыг идэвхжүүлнэ.
Ханиалга намдаах эмнүүдийн ангилал
- Төвийн үйлдэлтэй эм
Дотроо Наркозын үйлдэлтэй
Наркозын бус үйлдэлтэй гэж ангилагдна. - Захын үйлдэлтэй эм
Төвийн үйлдлэлтэй ханиалга дарах эмнүүдийн ангилал?
Наркозын үйлдэлтэй : Кодейн , Коделак , Этилморфин гидрохлорид
Наркозын бус үйлдэлтэй : Глауцин гидрохлорид , Тусупрекс(Окселадин цитрат) , Синекод
Захын үйлдэлтэй ханиалга намдаах эмд?
Либексин
Коделакийн найрлага, үйлдэл
Кодейн+тарваган шийрийн өвс + натрийн гидрокарбонат + чихэр өвсний үндэс
Тарваган шийрийн өвс нь бронхын шүүрлийн үйл ажиллагааг ихэсгэх , намираа хучуур эдийг идэвхжүүлэх замаар цэр ховхлох үйлдэл үзүүлнэ.
Натрийн гидрокарбонат нь бронхын салстын pH-ыг шүлтлэг тал руу хэлбийлгэх ба цэрний зуурамтгай чанарыг багасгана, намираа хучуур эдийн хөдөлгөөний үйл ажиллагааг идэвхжүүлнэ.
Чихэр өвсний үндэс нь цэр ховхлох , үрэвслийн эсрэг , агчил тавиулах үйлдэл үзүүлнэ.
Этилморфин гидрохлорид үйлдэл , хүч
Өвдөлт намдаах , ханиалга намдаах үйлдэлтэй , энэ нь морфиноос дутуу ч кодейн-ээс их
Бутамират ( Синекод) үйлдэл , ямар ханиалгалтын үед хэрэглэдэг вэ?
Ханиалга намдаах , цэр ховхлох , үрэвслийн эсрэг үйлдэлтэй. Янз бүрийн шалтгаантай хуурай ханиалгын үед хэрэглэнэ , мэс ажилбарын өмнө ,дараа , дурандалтын үед ханиалга намдаах зорилгоор хэрэглэнэ.
Либексин(Преноксдиазин)-ын үйлдэл, үргэлжлэх хугацаа
Амьсгалын дээд замын салст бүрхүүлийг мэдээгүйжүүлж ханиалгын эсрэг үйлдэл үзүүлнэ(3-4цаг), бронхын булчинг сулруулах бага зэргийн үйлдэлтэй.
Цэр ховхлох эмийн ангилал
- Рефлексийн үйлдэлтэй эм(Тарваган шийр)
2. Шууд үйлдэлтэй эм
Шууд үйлдэлтэй цэр ховхлох эмнүүд?(7)
Ацетилцистейн(АЦЦ) Натрийн гидрокарбонат Пертуссин Чигатуссин Бромгексин Карбоцистейн(Флюдитек) Гербион -Гербион таван салааны сироп -Гербион хаварсалын сироп
Ацетилцистейн цэр ховхлох үйлдлийн механизм(2) , өөр ямар үйлдэл үзүүлдэг вэ?
1.Цэрний мукопротейдыг полимергүйжүүлэх , 2.мукополисахаридын гинжний дисульфидын холбоосыг задалснаар салстын зуурамтгай чанар багасна.
Антиоксидант үйлдэлтэй. SH бүлгээрээ исэлдэлтийн радикалтай холбогдож хортой нөлөөг нь саармагжуулна , мөн хортой бодисуудыг саармагжуулдаг глулатионы нийлэгжилтийг ихэсгэдэг.
Пертуссин найрлага
Ганга өвсний ханд, калийн бромид , сахарын сироп , 80%-ийн спирт
Читамоны найрлага , найрлаганд орж буй бодисын үүрэг
Чихэр өвсний үндэс, тарваган шийр , натри, сахарын сироп
Чихэр өвс-Үүнд агуулагдах глицирризиний хүчил нь цэр ховхлох , үрэвсэл намдаах үйлдэлтэй
Тарваган шийр-Үүнд агуулагдах цитизин нь рефлексийн замаар цэр ховхлох
Натрийн гидрокарбонат- Цэр шингэлж ховхлох
Натрийн бромид-Тайвшруулах
Чигатуссин найрлага
Чихэр өвс , ганга , натрийн бромид , этилийн спирт , сахарын сироп
Бромгексин үйлдлүүд , механизм
Цэр шингэлэх , сурфактантын ялгаралт идэвхжүүлнэ, бага зэрэг ханиалга дарах
Цэр шингэлэх үйлдэл нь мукополисахарид, мукопротейнуудыг туйлшралгүй болгох замаар цэрний зуурмаг чанарыг багасгана
Карбоцистейны цэр ховхолж байгаа механизм
Бронхын салст бүрхүүлийн хундага хэлбэрийн эсийн трансфераза ферментийг идэвхжүүлсний улмаас.
Мөн салст бүрхүүлийн нөхөн төлжилтийг дэмжинэ , намираа хучуур эдийн үйл ажиллагааг сайжруулна, мукоцилиарны клиренсийг сайжруулна.
Гербионы найрлага үйлдэл
Гербион таван салааны сироп- Таван салааны шингэн ханд , жамбын цэцэгний шингэн ханд , аскорбины хүчил - Цэр ховхлох , үрэвслийн эсрэг , нянгийн эсрэг үйлдэл үзүүлнэ.
Гербион хаварсалын сироп- Хавсарсалын үндэсний шингэн ханд , ганга өвсний шингэн ханд , левоментолоос тогтно . Цэр ховхлох , Үрэвслийн эсрэг , нянгийн эсрэг үйлдэл үзүүлнэ.
Бронхын багтраа өвчний хам эмчилгээнд ямар ямар бүлгийн эмүүд хамаарагдах вэ?
(5)
- Бронх өргөсгөх эм
- B2 адренорецепторыг сэргээдэг эм
- М-холинолитик эм
- Бронхын булчинд шууд нөлөөлж сулруулах эм - Харшлын болон үрэвслийн эсрэг эм
- Стеройд бүтэцтэй үрэвслийн эсрэг эм
- Харшлын эсрэг эм - Лейкотриены системд нөлөөлөх эм
- Лейкотриены нийлэгжлийг саатуулах эм
- Лейкотриены рецепторыг хориглогч эм - IgE-ын эсрэг моноклональ эсрэг бие
- IL-5 ын эсрэг моноклональ эсрэг бие
Бронх өргөсгөх эмийн ангилалд багтах эмнүүд
1.Сонгомол B2 адреномиметик эмнүүд : Сальбутамол , Тербуталин , Фенотерол , Салметерол, Формотерол
B2-ын үйлдлийн хугацаагаар нь :
Богино хугацааны: Сальбутамол , Тербуталин , Фенотерол , Орципреналин
Удаан хугацааны үйлдэлтэйг дотор нь
Түргэн эхэлдэг : Формотерол , Индакатерол
Удаан эхэлдэг: Салметерол
2. М холинолитик эмнүүд- Энэ бүлгийн эмнүүд багтрааны үед адреномиметикээс сул байна.
Ипратропийн бромид ( Атровент)
Тиотропийн бромид ( Спирива , 24 цаг хүртэл үргэнлжилнэ)
Гликопирронийн бромид
3. Бронхын булчинд шууд нөлөөлж сулруулдаг эм-Метилксантинүүд орно.
Теофиллин , Эуфиллин(Аминофиллин)
Mетилксантинуудын үйлдлийн механизм
Амьсгалын замын гөлгөр булчингийн 3,4,5 типийн фосфодиэстераза ферментийг хориглосноор цАМФ ихсэн эсийн доторх Ca-ын агууламж багасна.
4 типийн фосфодиэстеразаг хориглосноор мөн эсүүдээс ялгарах үрэвслийн медиаторын чөлөөлөгдөлтийг саатуулна.
3,4 типийн фосфодиэстеразаг дарангуйлж мөн тромбоцитийн агрегацыг багасгана.
Стеройд бүтэцтэй үрэвслийн эсрэг эм буюу глюкокортикойдуудын үйлдлийн механизм , ямар ямар эм орох вэ?
Тарган эсийн мемрбан болон гранулыг бат бөх болгоно , B2 адренорецепторыг мэдрэг болгох , бага зэрэг бронх өргөсгөх үйлдэл үзүүлнэ
Беклометазон дипропионат
Будесонид ( Новопульмон E Новолайзер) ( Фосфолипаза A2-т хориг үүсгэснээр арахидоны хүчлийн үүсэлтийг багасгана)
Флутиказоны пропионат
B2 адреномиметик+Үрэвслийн эсрэг стеройд бүтэцтэй эмийн нийлмэл эмнүүд , найрлага
Фостер-Беклометазон+Формотерол
Симбикорт турбухалер- Будесонид+ формотерол
Серетид- Флутиказон+ Салметерол
ЭрФлюСал Форспиро- Флутиказон + Салметерол
Багтрааны үед хэрэглэх харшлын эсрэг эмийн бүлэгт хамаарах эмнүүд
Тарган эст нөлөөлж гистамин чөлөөлөгдөхийг саатуулдаг
Кромолин натри ( Интал)
Кетотифен( Задитен)
Арахидоны хүчлээс лейкотриен үүсэхэд оролцдог ферментийн нэр?
5 липоксигеназа
Цистейнил лейкотриены хэдэн төрлийн рецептор байдаг вэ?
цисЛТ1 , цисЛТ2
Бронхын багтрааны үе дэх лейкотриен-хамааралт шинжэд ямар шинжүүд орох вэ?
Бронх агчих , салстын шүүрэл , судасны нэвчимтгий чанар ихсэх , эофинофилүүд дайчлагдах
Лейкотриений нийлэгжлийг саатуулдаг эм ? Яаж саатуулдаг вэ?
Зилеутон
5 липоксигеназаг дарангуйлж
Лейкотриений рецепторыг хориглогч эмнүүд? Аль төрлийн рецепторыг нь хориглодог вэ?
Зафирлукаст
Монтелукаст(Синглон)
Хоёулаа цисЛТ1-ыг хориглодог.
IgE-ын эсрэг моноклональ эсрэг бие эм?
Омализумаб
IgE -ыг хөөнгө болон базофиль эсийн гадаргуу дээрх рецептортойгоо холбогдохыг саатуулна, хөөнгө эстэй холбогдсон IgE-ын идэвхжлийг дарангуйлж задралаас нь сэргийлнэ