Сэтгэцийн үйл ажиллагааг сэргээх эм Mars Flashcards
сэтгэцийн үйл ажиллагааг сэргээх эмийн бүлэгт ямар ямар эмийн бүлэг ордог вэ
- Setgets sergeeh em
- analeptik em
- nootrop beldmel
Setgets sergeeh emiin angilal
- Метилксантинүүд-кофейн
- Фенилалкиламинууд- фенамин
- Пиперидиний уламжлал- Меридил
- Сиднониминий уламжлал- Сиднокарб
Coffeine-ын үйлдэл мэдрэлийн системд яаж нөлөөлөх вэ? Тунгаасаа хамаарах уу?
Тунгаасаа хамаарч дээрээс доошоо дараалалтай сэргээнэ . Эмчилгээний тунгаар их тархины гадаргыг ,
их тунгаар уртавтар тархийг ,
хортой тунгаар нугасыг энэ үед таталдаа үүснэ
Кофейн ямар ямар үйлдэл үзүүлдэг вэ? Зүрх судас? Булчин? Бодисын солилцоонд? ХБЗ? Бөөр? Цусанд?
Зүрх судсанд шууд идэвхжүүлэх нөлөө үзүүлдэг ч эсрэгээрээ бас n.vagus төв сэргээдэг учир ач холбогдолгүй. Их тунгаар тахикарди.
Судсыг өргөсгөдөг, үүнийг нь мигрень өвчний үед ашиглана.
Гөлгөр булчинтай эрхтнүүдэд сулруулах харин Араг ясны хөндлөн судалт булчинд идэвжүүлэх нөлөөтэй.
Гликогенолизыг ихэсгэн цусан дахь сахарын хэмжээг ихэсгэнэ. Липолиз ихэсгэнэ.
Ходоодны шүүрлийг ихэсгэнэ.
Бөөрөнд фильтраци нэмэгдүүлж ялгаруулах шээсний хэмжээг ихэсгэнэ.
Тромбоцитийн агрегаци багасгана.
Кофейнийн үндсэн механизм
Фосфодиэстераза ферментийг дарангуйлж цАМФ-ын задралыг багасгана
Кофейн хэрэглэх заалт(4)
- Сэтгэхүйн ү/а идэвхжүүлэх, ТМС дарангуйлагдсан үед 2. Ядаргаа 3. Мигрень 4. АД буурсан үед
Фенамин ангилал ,үйлдэл
Сэтгэц сэргээх эм , Фенилалкиламин
Норадреналин, дофамин чөлөөлөгдөх процессыг идэвхжүүлсэнтэй холбоотой буюу шууд биш адреномиметик үйлдэл
Сиднокарб ангилал , үйлдэл
Сэтгэц сэргээх эм , Сидноминины уламжлал
Үйлдэл удаан эхэлж удаан үргэлжилнэ , Норадреналин идэвхит системийг идэвхжүүлсэнтэй холбоотой.
Аналептик эм гэж юу вэ? Хаана нөлөөлдөг вэ?
ТМС-ийг идэвхжүүлэх ерөнхий үйлдэлтэй.Сэрлийн процессыг ихэсгэх эсвэл саатлын процессыг багасгах замаар .Эмнээсээ хамаарч нөлөөлөх хэсэг нь харилцан адилгүй.
Аналептик эмийн ангилал ? Ямар ямар эм ордог вэ?
Кордиамин , Бемегрид , Камфора
Кордиамин ( Алкилжсан амид хүчил )
Камфора ( Бицикл-т кетонууд)
Бемегрид( Глютаримидууд)
Тунгаасаа хамаарч аналептик эмүүд яаж нөлөөлөх вэ?
Эмчилгээний тунгаар УТ-ны судас хөдөлгөх төв, амьсгалын төв, их тунгаар тархины хөдөлгөөний бүсийг сэргээнэ.
Судас хөдөлгөх төв , Амьсгалын төвийг сэргээснээр ямар үйлдэл аналептикүүд үзүүлэх вэ?
Судас хөдөлгөх төвийг идэвхжүүлснээр захын судас нарийсна , амьсгалын төв сэргэснээр амьсгалын тоо олширч амьсгал гүнзгий болно.
Бемегридийн ангилал, ямар эмнүүдийн эсрэг үйлдэлтэй болон түүнтэй холбоотойгоор ямар үед хэрэглэдэг вэ?
Аналептик эм : Глютаримидууд
Барбитурат , нойрсуулах эмийн эсрэг үйлдэлтэй буюу барбитуратын хордлого болон амьсгал дарангуйлагдсан үед хэрэглэнэ.
Камфорын ангилал , бусад аналептикүүдээс ямар ялгаатай вэ?
Аналептик эм : Бициклт кетон
Амьсгалын төв , судас хөдөлгөгч төвийг сэргээхээс гадна зүрхний булчинд шууд идэвхжүүлэх нөлөө үзүүлнэ, эсийн мембраныг хамгаалах үйлдэл үзүүлнэ, бодисын солилцоог сайжруулна , тромбоцитийн агрегаци дарангуйлна.
Бусад аналептикуудтай харьцуулахад камфорын үйлдэл аажим эхэлж илүү удаан үргэлжилнэ.
Аналептик эмнүүд дундаас ямарыг нь гадуур хэрэглэх боломжтой вэ ? Ямар үйлдэл үзүүлдэг вэ?
Камфора , Гадуур хэрэглэхэд үрэвслийн эсрэг ба микробын эсрэг, өвдөлт намдаах , загатнаа багасгах үйлдэл үзүүлнэ.
Камфора хэрэглэх заалт
Зүрхний дутагдал , амьсгал дарангуйлагдсан үе , нярайн бүтэлт , гипотензи , коллапс , наркозын болон нойрсуулах эмийн хордлогын үед хэрэглэнэ.
Гадуур хэрэглэх буюу тосон болон спиртэн уусмалыг ревматизм , артрит , артральги , миозит , цооролтоос хамгаалах зорилгоор
Ноотроп бэлдмэл гэж юу вэ?
ТМС-ын бодисын солилцоог сайжруулах , мэдрэлийн эсийн энергийн статусыг сайжруулах , гэмтээх хүчин зүйлд тэсвэрлэх чадварыг ихэсгэх , дээд мэдрэлийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг бэлдмэлүүдийг хэлнэ
Ноотроп бэлдмэлийн үйлдлийн механизм
Нуклеотидфосфотазыг хориглон аденилатциклазаг идэвхжүүлж АТФ-ын задралыг ихэсгэнэ. Глюкозын эдэд нэвтрэх болон ашиглагдахыг сайжруулна. АТФ үүсэхийг мөн ихэсгэнэ.
РНХ , уураг , липидийн нийлэгжлийг идэвхжүүлдэг идэвхжүүлдэг бөгөөд ингэснээр ой тогтоолт оюун ухаан сайжирна.
Ноотроп бэлдмэлийн үр дүн гарах хугацаа?
Удаан хугацаагаар буюу хэдэн сараар үргэлжлүүлж байж үр дүн гарна.
Ноотроп бэлдмэлүүдэд ямар ямар эм ордог вэ?
Ноотропил( Пирацетам) Аминалон( Гамма-аминотосны хүчил) Цераксон ( Цитиколины хлорид) Фенибут ( Ноофен) Винпотропил
Аминалон цус тархины хоригийг нэвтэрдэг үү? Нэвтэрдэггүй бол ямар үед хэрхэн нэвтэрч үйлдлээ үзүүлдэг вэ?
Аминалон цус тархины хоригийг муу нэвтэрдэг. Харин тархины органик өөрчлөлтийн үед цус тархины хоригийн нэвчимтгий чанар ихэссэн байдаг учир энэ үед л нэвтэрнэ.
Пирацетамын олон улсын нэршил ,онцлог ?
Ноотропил Эдийн хоригуудыг нэвтэрдэг
Цераксон олон улсын нэршил , онцлог
Цитоколины хлорид
Мэдрэлийн эсийн мембраны фосфолипилийн нийлэгжлийг идэвхжүүлэх , гэх мэтээр мембраны
үйл ажиллагааг сайжруулна , мөн тархины хаванг багасгана
Фезамын найрлага, үйлдэл
Пирацетам ба циннаризинаас тогтоно, тархины эдийн хүчилтөрөгчийн дутагдлын үед эмчилгээний илэрхий нөлөө үзүүлдэг. Энэ эмний найрлага дахь 2 бодис нь хүчилтөрөгчийн дутагдлын эсрэг , тархины судасны эсэргүүцлийг багасгах бие биенийхээ үйлдлийг хүчжүүдлэгтэй холбоотой.
Хэдий хугацаанаас дээш хугацаанд фезамыг хэрэглэж болохгүй вэ?
3 сараас дээш хугацаагаар завсарлагагүйгээр хэрэглэхгүй.
Винпотропил найрлага, онцлог
Винпоцетин ба пирацетамаас тогтсон бэлдмэл, Сэтгэц сэргээх үйлдлийг бас үзүүлдэг