Антибиотик Flashcards
Бактерийн эсрэг ямар ямар үйлдлийн механизмууд байдаг вэ? Тэнд ямар бүлгийн антибиотикууд багтах вэ
- Бактерийн эсийн ханын нийлэгжих процессыг саатуулна. ( 1. Пенициллин , 2. Цефалоспорин , 3. Карбапенем 4. Монобактам 5. Гликопептид)
- Бактерийн цитоплазмын мембраны нийлэгжилтийг саатуулна . Полимиксин
- Эсийн уургийн нийлэгжилтийг рибосомын түвшинд саатуулна. ( 1.Тетрациклин , 2.Левомицетин 3. Аминогликозид 4. Макролид 5. Линкозамид
- РНХ-ын нийлэгжилтийг өөрчилнө ( Рифампицин)
Пенициллиний бүлгийн онцлог
Ихэвчлэн грам эерэг микробд сайн , харин грам сөрөг микробд сулхан үйлчилнэ.
Пенициллиний бүлгийн антибиотикын ангилал
- Бионийлэг пенициллин
- Богино хугацааны үйлдэлтэй : Бензилпенициллин натри , Бензилпенициллин кали , Феноксиметилпенициллин
- Удаан хугацааны үйлдэлтэй : Бензилпенициллин новокайны давс , Бициллин-1 , Бициллин 3 , Бициллин 5 - Хагас нийлэг пенициллин
- Пенициллиназ( B-лактамаз ) фермент ялгаруулдаг микроб-т нөлөөлдөг эм : Оксациллин , Клоксациллин
- Өргөн хүрээний үйлдэлтэй : Ампициллин , Амоксициллин , Карбенициллин динатрийн давс , Аугментин , Уназин
Бензилпенициллиний бүтэц
B-Лактамын болон тиазолидины цагираг агуулсан цагирагт дипептид бүтэцтэй тарьж хэрэглэхэд зориулсан бүтэц
Бициллин 3 , Бициллин 5 найрлага
Бициллин 3= Бензилпенециллиний натрийн давс , Новокайны давс , Бициллин 1 тэнцүү хэмжээгээр
Бициллин 5 = Бензилпенециллиний новокайны давс, Бицилин 1 нь 1:4 тай орсон бэлдмэл
Оксациллин , Клоксациллин ангилал , үйлдлийн хүч
Пенициллиназа ферментэд нөлөөлдөг эм хэдий ч үйлдлийн хүчээр Бензилпенициллинээс дутуу,үйлдлийн хүрээгээр төстэй.
Ампициллин, Амоксициллин , Карбенициллиний ангилал , үйлдлийн хүрээний онцлог
Эдгээр нь хагас нийлэг пенициллиний бүлгийн: Өргөн хүрээний үйлдэлтэй антибиотикууд
Ампициллиний хувьд грам эерэг сөрөг аль алинд нь нөлөөлөхөөс гадна пенициллиний бүлгийн бусад бэлдмэлээс гэдэсний микробд нөлөөлдгөөрөө ялгаатай.
Амоксициллиний үйлдлийн хүрээ идэвх ампициллинтэй адил.
Карбенициллин динитратийн давс нь ампициллинээс ялгаатай нь хөх идээлүүлэгч савханцар болон протейн бүх зүйлд идэвхтэй нөлөөлнө.
Амоксиклавын бүтэц онцлог
Амоксициллин болон клавуланы хүчлээс тогтно. Клавуланы хүчил нь бета-лактамазаг дарангуйлдаг. Харин хромосомын 1 төрлийн бета лактамазын эсрэг идэвхгүй байдаг.
Уназины найрлага
Ампициллин ба Сульбактамаас тогтно. Сульбактам нь лактамаза ферментийг эргэлтгүйгээр дарангуйлдаг.
Пенициллиний бүлгийн гаж нөлөөг юу гэж ангилдаг вэ
- Харшлын 2. Харшлын бус ( Салтс бүрхүүлийн үрэвсэл , дотор муухайрах , суулгах , бензилпенициллиний мэдрэл хордуулах , оксациллины элэгний фермент дарангуйлах , дисбактериоз)
Цефалоспорины бүлгийн бүтэц , үйлдлийн хүрээ , ангилал
B лактамын цагираг болон Дигидротиазины цагираг агуулсан байдаг. Эсийн хананы нийлэгжилтэнд оролцдог транспептидаз ферментийг дарангуйлдаг. Үйлдлийн хүрээний хувьд өргөн хүрээний үйлдэлтэй. 4 Үе болгон ангилдаг. Эдгээрийн 1 , 2 дугаар үеийн бэлдмэлүүд нь цус тархины хоригийг нэвтэрдэггүй , 3 дугаар үеийн бэлдмэлүүд нь тархины эдэд нэвтэрдэг.
Цефалоспорины 1 дүгээр үед ямар ямар антибиотик орох вэ ? Ямар онцлогтой вэ?
Ялангуяа грам эерэг , зарим сөрөг микробд нөлөөлнө . 1.Хөх идээний савханцар 2. Enterobacter 3. Serratia marcescens 4. Proteus vulgarus 5. Bacteroides fragilis-d нөлөөлөхгүй. Гол төлөөлөгч нь тарилгын хэлбэр болох : Цефазолин , Цефалоридин , Уух хэлбэрээс : Цефалексин юм.
Цефалоспорины 2 дүгээр үед ямар ямар антибиотик орох вэ ? Ямар онцлогтой вэ?
Тарилгын хэлбэрээс : Цефуроксим Уух хэлбэрээс : Цефаклор юм. Үйлчлэлийн хүрээний хувьд 1 дүгээр үетэй төстэйгээс гадна нэмэлтээр 1. Enterobacter 2. Proteus vulgaris д нөлөөлнө. Зарим бэлдмэл нь мөн 3. Bacteroides 4 . Serratiaд нөлөөлөх ч хөх идээний савханцарт нөлөөлөхгүй. Үйлдлийн хүчний хувьд грам эерэг коккуудад 1 үеийнхээс сул үйлчилдэг.
Цефалоспорины 3 дүгээр үед ямар ямар антибиотик орох вэ ? Ямар онцлогтой вэ?
Энэ бүлгийн гол төлөөлөгч нь тарилгын хэлбэрээс Цефотаксим, Цефтриаксон , Цефтазидим Уух хэлбэрээс : Цефиксим
Онцлог нь грам сөрөг бактериудад өргөн хүрээгээр үйлчилнэ. Грам эерэг коккудад 2 үеийн антибиотикуудыг бодвол бага нөлөөлнө. Цефтриаксон нь заг хүйтэн өвчний үед эмчилгээний үр нөлөө сайн.
Цефалоспорины 4 дүгээр үед ямар ямар антибиотик орох вэ ? Ямар онцлогтой вэ?
Тарилгын хэлбэрээр 2 эм байдаг . Цефепим , Цефпиром
Аминогликозидууд болон цефалоспорины 3 үеийн эмэнд тэсвэртэй грам эерэг болон сөрөг бактерид өргөх хүрээгээр үйлчилдэг.
B лактамын цагирагт бүтэцтэй бусад антибиотикд ямар эмнүүд орох вэ?
- Карбапенемын бүлэг ( Пеластин , Меропенем)
2. Монобактамын бүлэг( Азтреонам - Энэ эм нь грам эерэг болон агааргүйтэн бактерид үйлчлэхгүй)
Макролидийн бүлгийг хэдэн үе болгож ангилдаг вэ? Түүнд багтах эмнүүд? Үйлдлийн механизм
3 үе
1 үе- Эритромицин , Олеандомицин
2 үе - Рокситромицин , мидекамицин , кларитромицин , джозамицин
3 үе - Азитромицин
Энэ бүлгийн эмнүүд нь рибосом дохь уургийн нийлэгжилтийг нь саатуулдаг.
Mакролидын 1 үед ямар эм ордог вэ ? Онцлогууд
Эритромицин, Олеандомицин
Энэ 2 эмийн үйлдлийн хүрээ , механизмаараа төстэй ч олеандомицин нь үйлдлийн идэвхээр эритромицинээсээ дутуу.
Олеандомицин нь мөн илэрхий цочроох нөлөөтэй. Энэ 2 ийн үйлдэл нь бензилпенициллинтэй төстэй буюу грам эерэг коккууд болон спирохет-д сайн нөлөөлнө. Цус тархины хориг нэвтрэхгүй , Микроб амархан дасдаг учир бусад антибиотик үр дүнгүй үед нөөц антибиотик болгон ашигладаг. Бактериостатик үйлдэлтэй , пептидтранслоказа ферментийг дарангуйлсантай холбоотой.
Mакролидын 2 үед ямар эм ордог вэ ? Онцлогууд
Рокситромицин , Мидекамицин , Кларитромицин , Джозамицин
Эдгээр нь өргөн хүрээний үйлдэлтэй , Рибосомын 50s нэгжид нөлөөлдөг . Эмчилгээний тунгаар бактериостатик их тунгаар үхүүлнэ.
Mакролидын 3 үед ямар эм ордог вэ ? Онцлогууд
Азитромицин
Өргөн хүрээний үйлдэлтэй
Их концентрациар үхүүлнэ.
Тетрациклины бүлгийн онцлог
Өргөн хүрээний үйлдэлтэй, грам эерэг микробд үйлчлэх идэвхээр пенициллинээс дутуу.
Тетрациклины бүлгийн онцлог
Өргөн хүрээний үйлдэлтэй, грам эерэг микробд үйлчлэх идэвхээр пенициллинээс дутуу.
Сүрьеэ өвчнийг эмчлэх 1 Дүгээр эгнээний бэлдмэлүүд
Изониазид, Рифампицин , Пиразинамид , Этамбутол
Сүрьеэ өвчний эсрэг 2-р эгнээний эм
Этонамид , Канамицин , Стрептомицин , Циклосерин , Амикацин , Ципрофлоксацин , Левофлоксацин , Паск-натри , Тиоацетазон