Цус Flashcards
Төмөр дутагдахад ямар хэлбэрийн цус алдалт үүсдэг вэ?
Микроцитийн микрохром анеми
Ямар хэлбэртэй төмөр нь шимэгдэж , ямар хэлбэртэй төмөр нь ашиглагддаг вэ?
2 валианттай хэлбэрээр шимэгдэж , нарийн гэдэсний салст бүрхүүл дотор 3 валенттай төмөрт шилждэг.
Төмөр нь шимэгдэхдээ апоферритинтэй нэгдэж ферритинийг үүсгэх бөгөөд гэдэсний салст бүрхүүл болон биеийн бүх эсэд энэ хэлбэрээр агуулагдна.
2 Валенттай төмрийн бэлдмэлүүд болон 3 валенттай төмрийн бэлдмэлүүд?
- 2 валенттай нь төмрийн давс хэлбэрээр буюу ( Сульфат20% , фумарат, глюконат , лактат , сукцинат,)
- 3 валенттай төмрийн давсд ( Төмрийн аммонийн нитрат , төмрийн полисахарид , төмрийн гидроксидын полимальтоз)
Төмрийн бэлдмэлийн гаж нөлөө
Нийтлэг хүндрэл нь өтгөн хаталт мөн үүнээс гадна олон гаж нөлөөтэй
Төмрийн бэлдмэлийн гаж нөлөө
Нийтлэг хүндрэл нь өтгөн хаталт мөн үүнээс гадна олон гаж нөлөөтэй
Төмрийн цочмог хордлогын үед хэрэглэдэг өвөрмөц антидот
Төмрийн хелат үүсгэгч десфероксамин(Deferoxamine) ,
Идэвхжүүлсэн нүүрс төмөртэй холбогддоггүй учир үр дүнгүй!!
Архаг төмрийн хордлогыг эмчлэх арга?
Завсарлагатайгаар венийн судаснаас цус авах аргаар
Тотема найрлага
Төмрийн глюконат + Марганецын глюконат + Зэсийн глюконат
Тотемад агуулагдах зэс, марганец нь бие махбодын исэлдэн ангижрах үндсэн процессд оролцдог
Фенюльс найрлага
Төмрийн сульфат + Аскорбины хүчил + Рибофлавин(B2) + Тиамины мононитрат( B1) + Пиридоксины гидрохлорид ( B6) + Пантотены хүчил ( B5)
Витамин B12 болон фолийн хүчлийн дутагдлын цус багадалтын онцлог
Хорт цус багадалт гэж нэрлэдэг , бөгөөд гиперхромны мегалобласт цус багадалт байдаг
Витамин B12-ын шимэгдэлтийн онцлог
Ходоодны париеталь эсийн ялгаруулдаг дотоод хүчин зүйл буюу Каслын хүчин зүйлтэй нэгдэж байж л шимэгддэг.
Иймд ихэнхи тохиолдолд ходоодны шимэгдэлт алдагдсаны үр дүнд л B12 багасдаг учир уухаар биш зөвхөн тарьж хэрэглэнэ
B12 нь ямар ферментийн 2 урвалын кофактор болдог вэ?
- Метионин синтаза- Энэ нь фолийн хүчлийн урьдал бодис үүсэхэд оролцдог.
- Метилмалонил- KoA мутаза - Хэвийн миелин бүрхүүл үүсэхэд оролцдог.
Фолийн хүчлийг ямар эмний хордлогын үед өгдөг вэ?
Метотрексат
Лейкопоэзийг идэвхжүүлэх эмнүүд?
Пентоксил , Лейкоген, Натрийн нуклейнат
Цус алдалтыг тогтоох эмнүүдийн ангилал
- Цусны бүлэгнэлтийн хүчин зүйлүүд ба түүнтэй төстэй бодисууд
- Фибринолизийн процессыг саатуулах эм
- Тромбопластины үүсэлтийг идэвхжүүлэх эм
- Цус тогтоох үйлдэлтэй ургамлын бэлдмэл
- Цусны бүлэгнэлтийн хүчин зүйлүүд ба түүнтэй төстэй бодисуудад ордог эмнүүд
Витамин К, Кальцийн хлорид , Тромбин , Фибриноген , Нонаког альфа ( Бенефикс ) , Ксинта , Мороктоког альфа(Рефакто) , Эптаког альфа ( НовоСэвен)
Витамин K -ын цус тогтоох үйлдэл эхлэх хугацаа , ямар цус алдалтанд хэрэглэх вэ?
12-18 цагийн дараа эхэлнэ , Протромбин дутагдсанаас шалтгаалсан цус алдалтанд сайн нөлөөлнө ( Элэгний өвчин гэх мэт)
Тромбиныг яаж хэрэглэдэг вэ?
Хуурай нунтаг бодис бөгөөд физиологийн уусмалаар найруулж цуллаг эрхтний цус тогтоох зорилгоор хэсэг газар шавшлаг , нойтон жин байдлаар хэрэглэнэ. Тарьж хэрэглэж болохгүй учир нь тромб үүснэ.
Гемофили өвчний төрлүүд болон түүнд уудаг бэлдмэл?
Гемофили A - 8 хүчин зүйл - Ксинта , Мороктоког альфа ( Рефакто)
Гемофили B- 9 хүчин зүйл - Нонаког альфа ( Бенефикс)
Мөн 7 дугаар факторын рекомбинант болох Эптаког альфа( Новосэвен) ийг төрөлхийн гемофилитэй , нөгөө 2 эмэндээ дархлааны хариу урвал илэрч байсан хүмүүст , Гланцманы тромбастени зэрэгт хэрэглэнэ.
Фибринолизийн процессыг саатуулдаг эмнүүд?
-Эпсилон-Аминокапроны хүчил
-Транексамын хүчил ( Транлок)
-Амбен
Транлок болон Аминокапроны хүчил нь мөн үрэвслийн эсрэг , харшын эсрэг үйлдэл үзүүлдэг
Үйлдлийн хүчээр транлок нь аминокапроны хүчлээс илүү хүчтэй.
Тромбопластины үүсэлтийг идэвхжүүлэгч эм? Тромбопластин ямар үүрэгтэй вэ? Хэрэглэх заалт
Дицинон ( Этамзилат) Тромбопластин нь протромбиноос-тромбин үүсэхийг хурдасгадаг.
Үйлдэх эхлэх хугацаа нь ууж хэрэглэхэд 1-2 цагийн дараа, тарилгаар хэрэглэхэд 5-15 минутын дараа эхлэдэг учир хялгасан судасжилт ихтэй эрхтнүүдийн цус алдалтын үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Тромбозоос урьдчилан сэргийлэх ба эмчлэх эмийн ангилал
- Цусны бүлэгнэлтийг саатуулах эм: Дотор нь 2 хуваана
- Шууд үйлдэлтэй антикоагулянт
- Шууд бус үйлдэлтэй антикоагулянт - Фибринолизийн процессыг идэвхжүүлэх эм
- Тромбоцитийн бөөгнөрөмтгий чанарыг багасгах эм
Шууд үйлдэлтэй антикоагулянт эмнүүд
Гепарин, Ксарелто, Фраксопарин, Арикстра , Клексан , Натрийн цитрат
Гепарины гол үйлдлийн механизм , үйлдэл эхлэх хугацаа , хэрэглэх заалт , хориглох заалт
Антитромбин 3 - ын кофактор. Судсанд тарихад огцом эхлэнэ.
Хэрэглэх заалт : Тромбэмболи-оос урьдчилан сэргийлэх , зүрхний шигдээсийн үед тромб үүсэх , тархины судасны тромбоз , хиймэл цусны эргэлтийн аппарат ажиллуулах зэрэгт хэрэглэнэ. Хориглох заалт : Цус шүүрэлтийн диатез , цусны бүлэгнэлт багасдаг өвчнүүд , цочмог эндокардит , элэг бөөрний дутагдал , ходоодны шархлаа , судасны ханын нэвчимтгий чанар ихэссэн үед хориглоно.
Ксарелто нь ямар үйлдэлтэй вэ?
Ксарелто буюу Ривароксабан нь цусны бүлэгнэлтийн 10a хүчин зүйлийг сонгомлоор дарангуйлагч. Үүнтэй адил үйлдлийг мөн Фондапаринукс натри ( Арикстра ), Эноксапарин натри ( Клексан) үзүүлдэг.
Шууд бус үйлдэлтэй антикоагулянт эмнүүдэд ямар эм орох вэ?
Үндсэн гол үйлдэл нь юу вэ? Үйлдлийн эхлэх хугацаа?
Варфарин , Синкумар , Фенилин
Витамин K - ын эсрэг үйлдэлтэй , үйлдэл нь маш удаан буюу 18-48 цагийн дараа эхлэнэ иймээс цочмог , яаралтай үед хэрэглэхгүй .
Фибринолизийг идэвхжүүлдэг эмнүүд
Стрептокиназа , Алтеплаза( Актилизе) , Фибринолизин
Стрептокиназа үйлдэл
Профибринолизинээс фибринолизин үүсэхийг идэвхжүүлнэ. Шинэ үүссэн тромбод сайн нөлөөлнө.
Алтеплаза үйлдэл
Эдийн плазминогенийг идэвхжүүлдэг. Ингэснээр плазмин үүсч судсанд үүссэн бүлэнг уусгана.
Алтеплаза үйлдэл
Эдийн плазминогенийг идэвхжүүлдэг. Ингэснээр плазмин үүсч судсанд үүссэн бүлэнг уусгана.
Тромбоцитийн бөөгнөрөмтгий чанарыг багасгах эмийн ангилал
- Фосфодиэстераза ферментийг хориглогч эм : Пентоксифиллин( Трентал)
- ЦОГ ферментийг хориглогч : Ацелилсалицилын хүчил
- Аденозиндезаминаза ба фосфодиэстераза ферментийг хориглогч : Дипиридамол ( Аденозин нь судас өргөсгөдөг , тромбоцитийн агрегацийг багасгадаг).
- АДФ-ын рецепторыг хориглогч : Тиклопидин , Клопидогрел ( Клопидогрел нь АДФ-ын үйлчлэлээр идэвхжих GP2b/3a комплексийг саатуулна.
Тромбоксан болон простациклины үйлдэл? Тромбоцитийн гадаргуу дээр коллагентэй холбогддог ямар рецептор байдаг вэ?
Тромбоксан нь тромбоцитийн дотор үүсэх бөгөөд тромбоцитийн агрегацийг ихэсгэж судсыг нарийсгана.
Простациклин нь тромбоксаны эсрэг үйлдэлтэй.
Тромбоцитийн гадаргуу дээр коллагентэй холбогддог GP6 рецептор байдаг.