IEZ lecture 7 Flashcards
Хөрөнгө
Ирээдүйн үйл ажиллагааны явцад өгөөжөө хүртээх зорилгоор
тухайн байгууллагын өмчлөлд байгаа хүлээгдэж байгаа эдийн
засгийн нөөц. * Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдах
байдлаар эргэлтэд орж байдаг эд зүйлс. * ААН, байгууллагын эзэмшиж байгаа, эсвэл хяналтад байгаа
мөнгөөр хэмжигдэх боломжтой эдийн засгийн нөөц баялаг.
Эргэлтийн хөрөнгө
Үйлдвэрлэлийн процесст (үйл явцад) нэг удаа оролцож өөрийн хэлбэр
дүрсээ өөрчлөн, шинэ бүтээгдэхүүнд өртгөө бүрэн шингээдэг хөрөнгө.
* Нэг жилийн дотор хэвийн үйл ажиллагаанд зарцуулах болох бусад
зориулалтаар ашиглагдах мөнгөн хөрөнгө, богино хугацаат хөрөнгө
оруулалт, бараа материал гэх мэт.
- Эргэлтийн бус хөрөнгө
Үйлдвэрлэл явуулах нөхцлийг хангаж удаан хугацаагаар ашиглагдан,
үйлдвэрлэлийн олон удаагийн мөчлөгт оролцож, өөрийн хэлбэр дүрсээ
хадгалж байдаг хөрөнгө.
Нэг жил ба түүнээс дээш хугацаагаар ашиглагдах, ашиглалтын
боломжит хугацаа нь хязгаарлагдмал, үйлдвэрлэл, үйлчилгээ, захиргаа
болон түрээсийн зориулалтаар ашиглах үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө,
урт хугацаат хөрөнгө оруулалт гэх мэт.
- Элэгдэл
Цаг хугацаа, ашиглалтаас хамааран хөрөнгийн
физик шинж чанарын хэмжигдэхүүн буурах үзэгдэл юм.
- Биет элэгдэл
Үндсэн хөрөнгө үйл ажиллагааны явцад
гадаад нөлөөлөл зэргийн улмаас өөрийн хэрэглээний
өртгөө аажим алдах үйл явц.
Хоцрогдлын элэгдэл
Шинэ дэвшилтэт эдийн засгийн үр
ашигтай техник технологи салбарт нэвтрэх үед тухайн аж
ахуйн нэгжийн хуучин үндсэн хөрөнгийн өртөг буурах
үзэгдэл.
- Үндсэн хөрөнгө
– Бизнесийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор худалдан
авсан удаан хугацаанд ашиглах хөрөнгө. Элэгдэл байгуулдаг хөрөнгө.
- Үл хөдлөх хөрөнгө –
– Газар болон газар дээр барьж байгуулсан, ургуулсан,
эсвэл газартай хавсарсан хөрөнгийг хэлнэ. Ж-нь: байшин барилга, далан суваг,
шугамын байгууламж. Мөн элэгдэл тооцно. Гэхдээ газрын насыг
тогтоодоггүй учир элэгдэл тооцдоггүй.
Үлдэгдэл өртөг
хөрөнгийн анхны өртгөөс хуримтлагдсан элэгдлийг хассан дүнг хэлнэ.
Үлдэх өртөг
Тухайн үндсэн хөрөнгийг ашиглалтаас хасах үед нөхөгдөж болох (хөрөнгийн үлдэгдлийг худалдахад олж болох) өртөг юм.
Элэгдэх өртөг (Depreciable Cost)
Хөрөнгийн анхны өртгөөс үлдэх өртгийг хассан дүнг хэлнэ.
Ашиглалтын хугацаа
хөрөнгийн хүлээгдэж байгаа ашигт чанараар тодорхойлогдох хугацаа.
Элэгдүүлэлт
Үндсэн хөрөнгийн өртгийг ашиглагдах хугацааны туршид системтэйгээр хуваарилан зардалд шингээх үйл
ажиллагаа.
Хорогдуулалт
Биет бус хөрөнгийн өртгийн хуваарилалт.