IEZ lecture 6 Flashcards
- Зардал
- Аливаа үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарч байгаа
хөрөнгө, хөдөлмөрийн зарцуулалт, бас өр төлбөрийг үүсгэж
өмчийг бууруулж байдаг эдийн засгийн өгөөжийн бууралт. * Ирээдүйд өгөөжөө өгөх зүйлийг бий болгохын тулд зарцуулж
байгаа хөрөнгө. * Аливаа үйл ажиллагааг явуулахтай холбогдон гарч байгаахөрөнгө бөгөөд ашиг олохын тулд золиосолж байгаа
солилцооны үнэ.
Өртөг –
Бараа үйлчилгээг олж авах, үйлдвэрлэх болон
засварлахын тулд гарч байгаа зардлуудыг тодорхой цаг
хугацаагаар аль нэг үйл ажиллагааны объектод зааглан
хуримтлуулсныг хэлнэ.
Зардал, тэдгээрийн ангилал (хугацаа)
Түүхэн зардал – Өнгөрсөн үеийн зардал. * Шинжилгээ хийхэд ашиглагдана. * Тухайн тайлангийн зардал– Одоо үеийн зардал. * Төсөвлөгдсөн зардал – Ирээдүй үеийн зардал
- Тогтмол зардал
Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны өөрчлөлтөөс
хамаардаггүй зардал. * Үүнд: эд юмсын даатгал, татвар, ерөнхий удирдлага ба захиргааны зардал (цалин
г.м.), лицензийн төлбөр, зээлийн хөрөнгө (капитал)-ийн хүүгийн зардал.
Хувьсах зардал
Бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээнээс шууд
хамаардаг зардал. Эдгээр зардлуудын хувьд нэгж бүтээгдэхүүнд
зарцуулагдах зардлын хэмжээ өөрчлөгдөөгүй байсан ч эцсийн
бүтээгдэхүүний тоо хэмжээнээс хамаарч, нийт зардлын хэмжээ
өөрчлөгдөж байдаг.
- Шууд зардал
тодорхой бүтээгдэхүүн, ажлын үйл явцаар
хэмжиж, хуваарилж болдог зардал.
Жишээлбэл, хайч хийхэд шаардлагатай материалын зардал.
Шууд бус зардал
тодорхой бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаар
хуваарилахад төвөгтэй байдаг зардлууд. Эдгээр зардлууд
ихэвчлэн тодорхой томъёоны тусламжтай тооцоологдон
хуваарилагдаж болдог.
Жишээлбэл, үйлдвэрт ашигладаг нийтлэг багаж хэрэгсэл, нэгдсэн
хангамж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний зардал г.м.
Үйлдвэрлэлийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй холбогдон
гарсан шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн
нэмэгдэл зардлууд орно
- Борлуулалтын
бүтээгдэхүүнийг борлуулахтай холбогдон
гарах зардал.
- Удирдлагын
ААН, байгууллагын ерөнхий удирдлагатай
холбогдож гарах зардлууд орно.
Нэмэлт зардал
ажиллах хүч, эсвэл материалын шууд
зардалд хамаарахгүй үйлдвэрийн ашиглалтын зардлаас
тогтоно.
- Өсөн нэмэгдэх зардал (орлого) {Ахиу зардал, орлого}
нэмэлт зардал (орлого) бөгөөд системийн нэг (эсвэл түүнээс
дээш) нэгжийн үйлдвэрлэл нэмэгдсэний үр дүн юм. гарц, эсвэл үйл ажиллагааны түвшинд
хязгаарлагдмал өөрчлөлтийг хамарсан “болно / болохгүй”
шийдвэртэй холбоотой байдаг.
- Нормчлогдсон зардал –
бодит үйлдвэрлэл, үйлчилгээ
үзүүлэхээс өмнө ажлын нэгжид ногдох зардал хэлбэрээр
урьдчилан тогтоож, төлөвлөсөн зардал.
- Бэлэн мөнгөний зардал
Бэлэн мөнгөөр төлөгдөж байгаа зардал.
Дансны зардал
– бэлэн мөнгөн гүйлгээ хийхгүйгээр нягтлан бодох
бүртгэлийн системд тусгагдсан зардал.