IEZ lecture 10 Flashcards
- Нөөц
Нөөц гэдэгт үйлдвэрлэл, үйлчилгээг явуулах зорилгоор тухайн
байгууллагад хадгалагдаж байгаа түүхий эд, материал, худалдан
авсан бараа материал, дуусаагүй үйлдвэрлэл, эцсийн бэлэн
бүтээгдэхүүн, багаж төхөөрөмжүүд (сэлбэг хэрэгсэл) орно.
Түүхий эд –
зөвхөн бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэхэд хэрэглэгдэх
бүх төрлийн материалыг
хамааруулдаг.
Бараа материал –
бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шууд ашиглагдахгүй боловч үйл ажиллагаагявуулахад зайлшгүй хэрэглэгддэг шууд бусматериал, конторын хэрэгсэл, үйлдвэрлэл үйлажиллагааг явуулахад ашиглагдах шатах,
тослох материалыг оруулдаг.
Нөөцийн удирдлагын 2 үндсэн чиг үүрэг байна.
Нөөцийн төлөвлөлт, * Нөөцийн хяналт.
Бараа материалын нөөцийн зардлыг 3 ангилдаг:
- Хадгалалтын зардал
1. Агуулахын зардал
2. Эвдрэл, гэмтлийн зардал
3. Элэгдлийн зардал
4. Бараа материалыг худалдан авах мөнгөн хөрөнгийн хүү - Захиалгын зардал
1. Нөөц захиалах зардал
2. Захиалсан бараа материалыг хүлээн авах зардал
3. Үйлдвэрлэлд бэлтгэх зардал
-. Нөөцийн тасалдлаас шалтгаалах зардал - - Захиалга буцаалтын
зардал)
Дахин захиалга өгөх цэг (ROL)
Шинэ худалдан авалтын
захиалга өгөх үед гарт байгаа буюу бараа материалын
үлдэгдэлд байгаа бараа материалын түвшинг (тоо хэмжээг)
хэлнэ.
Аюулгүй нөөц
- Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд
аюулгүйн нөөц гэж нэрлэгдэх байнгын нөөцтэй байх
шаардлагатай байдаг.