IEZ lecture 5 Flashcards
- ҮЙЛДВЭРЛЭЛ –
Төрөл бүрийн материаллаг (металл, мод, шил, хуванцар гэх мэт)
болон материаллаг бус (төлөвлөгөө, мэдлэг гэх мэт) орцуудыг
нэгтгэж, бүтээгдэхүүн (бараа, үйлчилгээ) бий болгох үйл явц.
- ХҮЧИН ЧАДАЛ –
Үйлдвэрийн газар, үйлдвэрлэлийн нэгж, тоног төхөөрөмжийн нэгж хугацаанд
үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүний тоо хэмжээгээр тодорхойлогдоно.
Төслийн хүчин чадал (Design capacity)
тухайн үйлдвэрийн
газрыг анх байгуулах үед үйлдвэрлэхээр төлөвлөсөн
бүтээгдэхүүний тоогоор хэмжинэ.
- Ашиглалтын хүчин чадал (Effective capacity)
бүх нөөцийг
хамгийн дээд зэргээр бүтээмжтэй ашиглан үйлдвэрлэх
бүтээгдэхүүний хэмжээгээр тодорхойлогдоно.
Бодит хүчин чадал (Actual output)
– бодитоор үйлдвэрлэж байгаа
бүтээгдэхүүний хэмжээгээр тодорхойлогдоно.
Үйлдвэрлэлийн оновчтой хэмжээ
нэгж бүтээгдэхүүнд ногдох
жилийн дундаж зардал хамгийн бага байх хэмжээ.
- Үйл ажиллагааны зохистой түвшин
бүтээгдэхүүнд хамгийн бага
зардал гаргаж үйлдвэрлэл явуулах хүчин чадлын хэмжээ.
Урт хугацааны (Стратеги төлөвлөгөө)
Урт хугацаанд шийдвэрлэгдэх асуудалд бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл,
түүний хэмжээг тогтоох, үйлдвэрийн газрыг байршуулах, тоног төхөөрөмжийг
сонгох, тэдгээрийг байршуулах асуудал хамаарна.
Дунд хугацааны (Нэгтгэсэн төлөвлөгөө)
- Дунд хугацааны төлөвлөлтөөр ажил эрхлэлтийн түвшин, үйлдвэрлэх
бүтээгдэхүүн ба материалын түвшин, үйлдвэрлэх бүтээгдэхүүн ба материалын
нөөцийн хэмжээ, богино хугацааны төлөвлөлтийн хүрээнд шийдвэрлэх
шаардлагатай асуудлууд орно.
- Богино хугацааны
- Богино хугацааны төлөвлөлтийн гол асуудал бол хүссэн үр дүндээ хүрэх
оновчтой арга замыг тодорхойлох явдал юм.