IEZ Lecture 2 Flashcards
Байгууллага
өмнөө тавьсан тодорхой зорилго, эсвэл зорилгууддаа хүрэхийн төлөө үйл ажиллагаагаа ухамсартайгаар зохион байгуулж, зохицуулж байгаа бүлэг хүмүүс юм.
Байгууллага гэж тооцогдохын тулд зайлшгүй тавигдах үндсэн 3 нийтлэг шаардлага байна.
- Байгууллагын нийт гишүүдэд хамаарах өмнөө тавьсан тодорхой зорилготой;
- Хоёр ба түүнээс дээш гишүүнтэй;
- Зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэлтэйгээр гишүүд нь нэгдсэн байна.
Байгууллага
Албан ёсны
- Байгууллагын нийт гишүүдэд хамаарах өмнөө тавьсан тодорхой зорилготой;
- Хоёр ба түүнээс дээш гишүүнтэй;
- Зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэлтэйгээр гишүүд нь нэгдсэн байна.
бүрэн хангасан хуулийн этгээд.
Байгууллага
Албан ёсны
бус
Хүмүүсийн өдөр тутмын үйл ажиллагааны явцад сэтгэл
зүйн хэрэгцээ, шаардлагаар нэгдсэн бүлэг хүмүүс.
хуулийн этгээд
Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах
эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж,
үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр
дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч,
хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий,
тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын
нэгдлийг хуулийн этгээд гэнэ.
Хуулийн этгээдийг:
- Ашгийн (Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна)
- Ашгийн бус (Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна)
Компани:
Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээд.
Нөхөрлөл:
Гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээд.
Холбоо:
Нэгдмэл, тодорхой зорилго тавьсан хэд хэдэн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан, гишүүнчлэл бүхий хуулийн этгээд
Сан:
Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээд
Хоршоо:
Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээд
ХЭАА:
Нэг хүний эзэмшлийн бизнес.
Бичил үйлдвэр,
үйлчилгээ эрхлэгч
Ажиллагчдын
тоо: 10 хүртэл
Борлуулалтын
орлого (жилд): 300.0 сая төгрөг
хүртэл
Жижиг үйлдвэр,
үйлчилгээ эрхлэгч
Ажиллагчдын
тоо: 10-50 хүртэл
Борлуулалтын
орлого (жилд): 300.0 сая-1.0
тэрбум төгрөг
хүртэл
Дунд үйлдвэр,
үйлчилгээ эрхлэгч
Ажиллагчдын
тоо: 50-200 хүртэл
Борлуулалтын
орлого (жилд): 1.0-2.5 тэрбум
төгрөг хүртэл
Менежмент
Удирдах ажлыг эрхлэн явуулах үндэс болдог хүний
мэдлэгийн цогцыг хэлнэ.
- Менежер
байгууллагын бүх талын үйл ажиллагааг удирдан
чиглүүлэгч хүн юм.
Удирдлагын чиг үүргүүдэд дараах
үүргүүд хамаарна:
Төлөвлөлт, * Зохион байгуулалт, * Идэвхжүүлэлт (мотивация, motivation), * Хяналт.
Менежерийн ур чадвар
- Техникийн ур чадвар
Ногдсон үүрэг даалгаврыг тодорхой арга барилаар эрхлэн гүйцэтгэх ур
дүй, дадлага, мэргэжлийн чадварын нийлбэр цогц. - Хувь хүний ур чадвар
Хүнтэй ажиллах, тэдгээрийг зөв ойлгох, нөлөөлөх, тэдгээртэй нийцэж
ажиллах ур дүй. - Шийдвэр гаргах чадвар
Тухайн байгууллагыг бүхэлд нь болон түүний хэсгүүдийн хоорондын
уялдаа холбоог харах чадвар;
Ерөнхий онол, хийсвэр санааг тодорхой нөхцөл байдалд тохируулан
хэрэглэх ур дүй.
- Төлөвлөлт
байгууллага өмнөө тавьсан зорилгодоо хүрэх арга
замыг олон хувилбараар боловсруулж, түүнээс хамгийн оновчтойг нь
сонгох ажиллагаа юм.
- Зохион байгуулалт –
байгууллага өмнөө тавьсан зорилгодоо
хүрэхийн тулд хүн, материал, түүхий эд, мэдээлэл, санхүүгийн болон
бусад бүх төрлийн нөөцийг оновчтойгоор нэгтгэн зангидах үйл явц
- Зохион байгуулалтын үндсэн
хэлбэрүүд:
- Энгийн
- Шугаман
- Дивизиональ
- Матрицан (хосолсон) * Глобаль.
Дивизиональ
Бүтээгдэхүүн, үйлчилгээний
чиглэл, газар зүйн байрлал, хэрэглэгчдээр
бүлэглэн удирдах бүтэц.
- Идэвхжүүлэлт (мотивация, motivation) –
байгууллага өмнөө тавьсан
зорилгодоо хүрэхийн тулд нийт ажиллагсадыг татан оролцуулахад
байгууллагын зүгээс нөлөөлөх үйл явц юм.