Зүрх судлал 4-0 Ишеми Flashcards
Титэм судас аль хэсгийг цусаар хангадаг вэ?
Баруун титэм артер - баруун ховдол, зүүн ховдлын доод хана
зүүн титмийн урд уруудах салаа - зүүн ховдлын урд хана, оройн хэсэг
Тойрох салаа - Зүүн ховдлын хажуу хана
Ишемийн шалтгаан
Атересклероз 90-95% Титэм судасны агшилт Титэм судасны үрэвсэл Тромбоэмболи титэм судасны төлөрхийн гажиг
Эрсдэлт хүчин зүйл - хянах боломжгүй
Нас - эр 45 эм 55
Хүйс
Удамшил
яс үндэс
Эрсдэлт хүчин зүйл - хянах боломжтой
Артерийн даралт Тамхидалт Стресс Дислипидеми - Гиперхолестеринеми, БНЛП ихсэх, ИНЛП багасах, триглицерид ихсэх Чихрийн шижин таргалалт хөдөлгөөн хоол хүнсний буруу хэрэглээ
Шинэ эрсдэлт хүчин зүйл
Өндөр мэдрэг С-урвалжит уураг ихсэх
Хомоцистейн ихсэх
цус хэт өтгөрөх
Аполипротейн A, B
Эмгэг жамын хүчин зүйл
1) Зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хангамжийг бууруулдаг зүйлс. Минутын эзэлхүүн багасах Гипоксеми Цус багадалт Цус өтгөрөлт УАБӨ Гол судасны хавхлагын нарийсал Тромбоцитоз 2) Зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээг ихэсгэдэг зүйлс АГ Тахикарди Гипертиреоз Гипогликеми Халууралт Кардиомиопати Гол судасны хавхлагын нарийсал
Артерийн судасны хатуурал үүсэх механизм
Эхлэл нь өөхөн зурвас үүсэх механизм юм. Эндотели гэмтсэний улмаас өөхөн зурвас үүсэх бөгөөд энэ нь липопротейн, макрофаг, хөөсөн эсүүдийг агуулсан байдаг. Үүний дараа фиброзон бүрхүүл бүхий хатуурлын товруу үүснэ улмаар энэ нь титэм судсыг нарийсгаж, миокардын цусан хангамжийг хямраана.
Титэм судасны товрууны ангилал
I шат өөхөн зурвас үүснэ - I, II, III хэлбэр шинж тэмдэггүй.
II шат хатуурлын товруу үүснэ - IV, Va голдуу шинж тэмдэггүй хааяа тогтвортой явцтай стенокарди
III шат Товруу шархлаж задарна, бүлэн үүсэж болох ч титэм судсыг бөглөхгүй - VI голдуу стенокарди
IV шат бүлэн титэм судсыг бөглөнө - VI Титэм судасны цочмог дутагдал, гэнэтийн үхэл, шигдээс, тогтворгүй стенокарди
V шат товруу задрахгүй, харин шохойжно - Vb, Vc Тогтвортой стенокарди, заримдаа шинж тэмдэггүй.
ЗИӨ ний эмнэлзүйн ангилал
1) Гэнэтийн үхэл - биеийн байдал дунд зэрэг атлаа цагийн дотор зүрх зогсож үхэх.
2) Стенокарди(Тогтвортой, тогтворгүй) - 120 - цээжний өвөрмөц өвдөлтөөр ST буулт урвуу Т шүд
3) Зүрхний шигдээс - 121 ST өргөгдөл ба буулт, эмгэг Q шүд. сийвэнд биомаркерийн хэмжээ ихсэнэ.
4) Зүрхний дутагдал(Ишемийн кардиомиопати) - 125.5
5) Зүрхний булчингийн далд ишеми - 125
6) Шигдээсийн дараах зүрхний хатуурал - сорвижилт бий болохыг хэлнэ, эмгэг Q шүд илэрнэ.
7) хэмнэл алдагдал
8) Х хамшинж(Бичил судасны стенокарди) - ЗЦБ д өөрчлөлттэй атлаа рентген зурганд хэвийн гарах.
Стенокарди - зүрхний бах
Миокардын ишемийн гаралтай цээжний өвдөлтийн хам шинж. Голдуу биеийн хүчний ачаалал, титэм судасны нарийслийн үед илэрдэг. Титэм судасны нарийсал хэдий чинээ их байна стенокарди төдий чинээ хүнд байна. ЗИӨ үед товруу үүсэх, титэм судас агших, тромоб зэрэг нь стенокардийн шалтгаан юм. Мөн простагландин болон тромбоксаны тогтолцооны алдагдал нь титэм судасны агшилтыг хямраадаг.
Стенокарди - өвдөлтийн механизм
Миокардын ишемийн үед бодисын солилцоо хямарч гүйцэд исэлдээгүй бүтээгдэхүүнүүдийн хэмжээ ихэсж хүчилшил болдог. Түүнээс гадна серотонин, простогландин, кинин зэрэг биологийн идэвхт бодисууд ихээр ялгарч тэдгээр нь зүрхний интерорецепторуудыг цочроосноор өвдөх мэдрэмжийг төрүүлдэг. Эдгээр нь симпатик мэдрэлээр дамжин өвдөлтийн тархалт, дамжилтыг тодорхойлно.
Стенокардийн шинж тэмдэг.
ЗИӨ ний эмнэлзүйн гол илрэл нь стенокарди. Үүний гол эмнэлзүйн үндсэн шинж нь цээжний өвөрмөц өвдөлт өгдөг.
өвчүүний ард 90%
зүүн талд 10-20%
Дамжилт - хүзүү, доод эрүү, ар нуруу, зүүн гар, мөр
үргэлжлэх хугацаа - 2-15 мин, аажим ихсэж оргилдоо хүрээд түргэн нэмдана.
Шинж чанар - Хүнд оргих, шахах, хорсох, халуун шатах, базлах заримдаа цээж орчим эвгүй мэдрэмж төрөх.
сэдрээх хүчин зүйл - ачаалал, хүйтэн салхи, хүйтэн агаар, их идэх, сэтгэл догдлох, АГ
Намдаах хүчин зүйл - Хөдөлгөөнөө зогсоох, тайван байдалд шилжих, Нитроглицерин
Дагалдах шинж - амьсгаадах, хөлрөх, толгой эргэх, түр муужрах, бөөлжис цутгах
Тогтвортой стенокарди
Архаг явцтай, ачааллын үед болон сэтгэл цочролын үед илэрч тайвшрах, нитроглицеринд намддаг. Цээжний бахын шинж нэг эсвэл олон сарын хугацаанд өөрчлөгдөхгүй байхыг тогтвортой гэж үнэлнэ. Ямар ачаалалд өвдөлт үүсэж байгаагаас хамаарч 4н зэрэгт ангилдаг.
I - Гэнэтийн эрч хүчтэй,ердийнхөөс их бөгөөд удаан үргэлжилсэн ачааллын үед цээжний өвдөлт илэрнэ. Ердийн ачааллын үед илрэхгүй.
II - Ердийн ачаалалын үед үүсдэг(минутанд 80-100алхах, шатаар хоёр давхраас дээш өгсөхөд) өвдөлт үүснэ. Мөн сэтгэл хөдлөл, нойрноос сэрсний дараах эхний хэдэн цагт, хоол идсэний дараа явахад, хүйтэн салхи сөрж алхахад цээжний өвдөлт үүснэ.
III ердийн үйл ажиллагаа нилээд хягаарлагдана. тэгш гадаргуудээр ердийн хэмнэлээр 100-500 метр алхахад эсвэл шатаар хоёр хүртэл давхар явахад өвдөлт үүснэ.
IV ердийн үйл ажиллагааг өвдөлтгүй гүйцэтгэж чадахгүй. ердийнөөр 100 метр алхахад өвдөнө. Тайван үед өвдөлт илэрч болно.
II, III зэргийг ялгах нь чухал учир нь эмчилгээний арга нь өөр.
Тогтворгүй стенокарди
Өвдөлт нь цочмог, даамжрах явцтай, тайван үед илэрч болно, нитроглицеринд намдахгүй. Мөн энэ үед хэвлийн өвдөлт, амьсгаадалт, бөөлжис цустгах зэрэг хэв шинжит бус тэмдгүүд өндөр настан, чихрийн шижинтэй, бөөрний архаг дутагдалтай хүмүүст түлхүү илэрдэг. Бодит үзлэгээр эмгэг өөрчлөлт илрэх нь ховор, гэхдээ зүрхний дутагдал, хэм алдагдал, артерийн даралтийн өөрчлөлтөөр илэрч болно.
Эмнэлзүйн 4н хэлбэртэй.
——Анх удаа үүссэн, ачааллын үеийн стенокарди - Ачааллын үед анх удаа илрэх боловч дахилттай үргэлжилсэн хугацаа нэг сараас хэтрээгүй.
—–Даамжрах явцтай стенокарди - Урьд нь илэрч байсан өвдөлттэй харьцуулахад бага ачаалалд өвдөлт үүснэ. Өвдөлтийн хугацаа ихсэнэ, давтамж олширно, нитроглицерины шаардлага нэмэгдэнэ.
—–Тайван үеийн стеноккарди(Өвөрмөц хэлбэрийн стено карди) - Принцметалийн стенокарди - Цээжний өвдөлт тайван үед голцуу шөнийн 3-5 цагт илэрнэ.
—–Шигдээсийн дараах эрт үеийн стенокарди - Цээжний өвдөлт цочмог шигдээсийн дараах 1-14 хоногт илэрдэг.
Тогтворгүй стенокардийн үр дагаврууд:
Нас барах(эхний жилд 8-9%)
Шигдээс болох(5-20%)
Гэнэтийн үхэл
Тогтвортой стенокарди
Эдгэрэх
Стенокардийн ононшилгоо
Өвчтөний зовиурт болон ЗЦБ дээр тулгуурлан тавьдаг. онош баттай бус тохиолдолд бусад шинжилгээг заалтаар хийнэ.
Заавал хийх шинжилгээ:
ЦДШ
Сийвэнд глюкоз, холестрин, триглицерид, БНЛХ, ИНЛХ, кали, креатинин
Сийвэнд тропонин үзэх(Тогтворгүй стенокардийн үед ST сегмент өргөгдөөгүй шигдээсээс ялган оношлох зорилгоор)
Коагулограмм
ЗЦБ
Хэт авиан шинжилгээ
Заалтаар хийх шинжилгээ:
xray(Зүрхний бус гаралтай цээжний өвдөлтийн шалтгааны тодруулах)
Холтерийн мониторинг
Зүрхний ачаалалтай бичлэг
Титэм судасны зураг авах шинжилгээ
Титэм судасны КТ