Зүрх судлал 3-0 Артерийн даралт ихсэлт Flashcards

1
Q

Артерийн даралт ихсэх гэж юу вэ? Тодорхойлолт?

A

Олон улсын удирдамжинд зааснаар хэдэн удаагын хэмжилтээр(4-6 удаа) СД 140 буюу түүнээс дээш, ДД 90 буюу түүнээс дээш хэмжээнд байхыг артерийн даралт ихсэх өвчин гэнэ.
Оношийг доод тал нь 4-6н удаагын хэмжилтийн дараа тавина.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
2
Q

Ямар нөхцлөөр эмэн эмчилгээг эхлүүлэх вэ?

A

СД>160, ДД>100 тогтвортой байвал эмэн эмчилгээг эхэлнэ.
Мөн СД 140-159, ДД 90-99 үед зүрх судасны өвчин, бай эрхтэний гэмтэл, Чихрийн шижин зэргийн эрсдэл хавсарсан үед эмэн эмчилгээг эхлүүлнэ.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
3
Q

Артерийн даралтыг буулгах зорилтот түвшин гэж юу вэ?

A

ерөнхий СД>140, ДД>85
Шээсэнд уураг илэрсэн, бөөрний эмгэгтэй үед СД>130, ДД>80
Өндөр настан СД>150
Ихэнх тохиолдолд өвчтөнг зорилтод түвшинд хүргэхийн тулд 2 эмийн хослолыг хэрэглэнэ. Үнэ өртөгийг өвчтөний хувьд боломжийн гэж үзэх аваас хослолыг тогтмол үргэлжлүүлнэ.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
4
Q

Аспириныг ямар үед зөвлөдөг вэ?

A

Зүрх судасны өвчнөөр өвдсөн түүхтэй, бөөрний дутагдлын шинжтэй өвчтөнд хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн зорилгоор Аспирин(75мг/өдөрт) бага тунгаар зөвлөдөг.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
5
Q

Статинийг ямар зорилгоор зөвлөдөг вэ?

A

Зүрх судасны өвчний өндөр эрсдэлтэй артерийн даралт ихсэлттэй хүмүүст цусандах холестринийг бууруулах зорилгоор өгдөг(<4.5ммоль/л боломжтой бол <4.0ммоль/л)
Бага нягтралтай липопротейнийг <2.5ммоль/л болж өгвөл <2.0ммоль/л хүртэл буутал өгнө.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
6
Q

Анхдагч артерийн гипертензийн эрсдэлт хүчин зүйл?

A
Стресс
бухимдал
таргалалт
давсны хэрэглээ
хөдөлгөөний хомсдол
удамшил
буруу хооллолт
тамхидалт
холестриний түвшин их
How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
7
Q

Эмгэг жам - Цусны хөдлөл зүй

A

1) Цусны хөдлөл зүй
Үүнд зүрхний минутын эзэлхүүн, захын судасны эсэргүүцэл хамаарна.
АГ тэй хүмүүсийн ихэнх нь зүрхний минутын эзэлхүүн хэвийн эсвэл бага зэрэг нэмэгдсэн, захын судасны эсэргүүцэл нэмэгдсэн байдаг.
зарим тохиолдолд зүрхний минутын эзэлхүүн нэмэгдэж, захын судасны эсэргүүцэл хэвийн байдаг.
эргэлдэж буй цусны сийвэнгийн нэмэгдэх нь АГ гийн нэг шалтгаан болдог(Таргалалтын үед)
настай хүмүүсд судасны хатуурал түгээмэл байх ба дан систолын даралт ихдэх үе байдаг.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
8
Q

Эмгэг жам - Симпатик мэдрэлийн тогтолцоо

A

Симпатик мэдрэлийн тогтолцоо идэвхжсэнээр цусандах катехоламинууд ихсэж захын судсыг нарийсгаснаар АД нэмэгддэг. Энэ нь биеийн хүчний ачаалал, архидалт, стресс зэргийн үед тохиолддог.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
9
Q

Эмгэг жам - Ренин ангиотензин

A

Ренин нь бөөрний юкстагломелурн аппаратад үүсдэг ангиотензиныг ангиотензин I болгон болгон хувиргадаг үүрэгтэй. Ангиотензин I нь идэвхгүй хэлбэртэй ба ихэвчлэн уушги, тархи, бөөрөнд байдаг. Ангиотензин I ийг Ангиотензин II болгоход ангиотензин хувиргагч ферментийг саатуулагч фермент чухал үүрэгтэй. Ангиотензин II нь хүчтэй судас агшаагч бөгөөд альдестероны ялгаралтыг нэмэгдүүлдэг(Альдестерон нь натри, усыг хуримтлуулж АД-г нэмэгдүүлдэг)

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
10
Q

Эмгэг жам - Простагландин-кинины тогтолцоо

A

Простагландин, кинины тогтолцоо нь судас тэлэх үйлдэлтэй ба эдгээр тэлэгчүүдийн дутлаас АД нэмэгддэг. Уг механизм нь бөөрний эдийн өвчин, архаг дутагдлын үеийн АГ ийн үед ажиглагддаг.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
11
Q

АГ шинэ ангилал

A

Артерийн хэвийн даралт 120/80
АГ урьтал үе 120-139/80-89
АГ Iр үе 140-159/90-99
АГ IIр үе >160/100

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
12
Q

Цусны хөдлөл зүйн хэлбэрийн ангилал

A

Гиперкинетик - Систолын даралт давамгайлна. лугшилтын тоо олширно.
Эукинетик - Систол болон Диастол адилхан ихсэнэ. лугшилтын тоо хэвийн.
Гипокинетик - Диастолын даралт давамгайлна. лугшилт хэвийн эсвэл цөөрнө.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
13
Q

АГ үеийн 3н үе шат

бай эрхтэний гэмтэл.

A

I шат - бай эрхтэний гэмтэлгүй, гэмтсэн бай эрхтэний хүндрэлгүй.
II шат - Бай эрхтэний гэмтэлтэй, хүндрэлгүй
III шат - Бай эрхтэний гэмтэлтэй, хүндрэлтэй
Зүрх - Зүүн ховдлын томрол хүндрэл нь зүрхний дутагдал, зүрхний шигдээс, стенокарди
Тархи - Тархины артерийн дотор хана зузаарах хүндрэл нь цус харвах, тархины ишемийн түр зуурын атак
Бөөр - Протейнури(Хоногт 300мг хүртэл ялгарах), хүндрэл нь бөөрний архаг дутагдал, шижингийн нефропати

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
14
Q

Аг эмнэлзүйн шинж тэмдгүүд.

A

Аг ийн илэрдэг шинж тэмдэг нь өвөрмөц бус ба мэдрэлийн ядаргаа, цус багадалт, тархины цусан хангамж дутагдлын үед илэрдэг. Амьдралын чухал эрхтэн гэмтэх хүртэл ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
15
Q

Яагаад нүд бүрэлзэж, хараа муудах шинж илэрдэг вэ?

A

Торлог бүрхэвчийн судасны үйл ажиллагаа, түүний бүтцийн өөрчлөлттэй холбоотой.

How well did you know this?
1
Not at all
2
3
4
5
Perfectly
16
Q

АГ үеийн зүрхний өвдөлт

A

1) Титэм судасны эмгэгтэй холбоотой стенокардын өвдөлт.
2) Зүрхний оройн нухах маягын өвдөлт, удаан үргэлжлэх ба даралт буухад намдана.
Гол судасны суналт, механорецепторын цочрол гол нөлөө үзүүлдэг.
3) мэдрэлийн гаралтай өвдөлт - зүрхний оройн орчмын байршилтай, хатгах шинжтэй, хэдхэн секунд, заримдаа удаан үргэлжилдэг, биеийн хүчний ачаалалтай холбоогүй, сөрөг стрессийн үед үүсэж ихэсдэг.

17
Q

АГ бодит үзлэгээр илрэх шинжүүд

A

Судасны лугшилт хатуу байна
Зүрхний оройн түлхэлт зүүн тийшээ шилжсэн байна
Зүрхний харьцангуй бүдэг чимээний зүүн хязгаар тэлэгдэх.
Гол судасны цэгт II авиа сонсогдох

18
Q

АГ эрсдэлийн зэргээс эмчилгээ ба тавилан хамаарна.

A

Эрсдэл бага - Зүрх судасны хүндрэл үүсэх магадлал <15% эмийн бус эмчилгээ
Дунд - 15-20% нэг эмийн эмчилгээ
өндөр - 20-30% хосолсон эмийн эмчилгээ
Маш өндөр - >30% Эмийн гурвалсан эмчилгээ

19
Q

Эмийн бус эмчилгээ

A
Амьдралын хэв маягыг өөрчлөхөд чиглэнэ. Даралт ихсэлт өвчний I шатанд, II,III р шатанд эмэн эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ. 
Тамхинаас гарах
Жингээ барих
Дасгал хийх
Архины хэрэглээг багасгах (<30мл)
Давсны хэрэглээг <5гр хоногт
Хоолны дэглэм барих
Стрессээ тайлж сурах
Эмчилгээг насан туршид нь хийнэ дундаас нь хаясан тохиолдолд иргээд гипертензийн байдалдаа орно. Эрсдэл өндөртэй өвчтөнг хянаж чадах аваас эмийн тунг бууруулна.
20
Q

Эмэн эмчилгээ - Бүлгүүд

A

орчин үед даралт бууруулах 7 бүлгийн эмийн бэлдмэл байна.
1) Шээс хөөх бэлдмэлүүд: Гипотиазид, фуросемид, гигротон, верошпирон
2) Бетарецептор хориглогч: Пропранолол, атенолол, метопролол, карведилол
3) Кальцийн суваг хориглогч: Нифедипин, амлодифин, верапамил, диптиазем
4) Ангиотензиг хувиргагч ферментийг саатуулагч: Каптоприл, эналаприл, пизиноприл
5) Альфа рецептор хориглогч: Празоцин, доксазоцин
6) Ангиотензин II антагонист: Лозартан, ирбесартан, кандесартан
7) Ренин шууд хориглогч: Алискирен
Нийлмэл бэлдмэлүүд: Адельфан, трирезид К, крестипин

21
Q

Эмэн эмчилгээ - Зарчмууд

A

1) Эмийг зөв сонгох
2) Эмийн тунг зөв тохируулах(бага тунгаар эхэлж аажмаар тунг нэмэх, тунг нэмээд үр дүн гарахгүй тохиолдолд эмийг солих)
Хүндрэлгүй АГ, өндөр настанд бага тунгаар эхэлж аажмаар нэмнэ.
3) Эмийн бэлдмэлүүдийг зөв хослуулах(үр дүн гарахгүй байгаа тохиолдолд эмийг хавсарч хэрэглэнэ. энэ нь эм тус бүрийн гаж нөлөөг багасгадаг)
Шээс хөөх эм - Бетаблокатор
Шээс хөөх эм - АФХ саатуулагч
Бетаблокатор - Кальцийн антагонист
Кальцийн антагонист - АФХ саатуулагч
Бетахоригч - альфа хоригч
4) эмийг тогтмол хэрэглэх

22
Q

Эмийн бэлдмэлийн тодорхой ба хориглох заалт

A

Шээс хөөх эм - Зүрхний дутагдал, ахимаг настан, систолын даралт ихдэл - хориглох заалт тулай, гидокалиеми
Бетаблокатор - Цээжний бах, хуучин шигдээс, тахиаритми - хориглох заалт гуурсан хоолойн багтраа, AV хоригууд, брадикарди
АХФ саатуулагч - Зүрхний дутагдал, хуучин шигдээс, шижингийн нефропати - хориглох заалт жирэмслэлт, гипокалиеми, хоёр бөөрний артерийн нарийсал
Кальцийн антагонист - Ахимаг настан, систолын даралт ихдэл, цээжний бах - хориглох заалт зогсонгийн гаралтай ЗАД хориг
Альфаблокатор түрүүбулчирхайн томрол - хориглох заалт ортостатик гипотони
Ангиотензин II агонист - АФХ хэрэглэх үед ханиалгах - хориглох заалт жирэмслэлт, гиперкалиеми

23
Q

Мэс заслын эмчилгээний арга

A

АГ ийн шалтгааны арилгахад чиглэдэг тухайлбал бөөрний артерийн нарийсал, бөөрний дээд булчирхайн хавдар.