Зүрх судлал 2-2 ЗЦБ Flashcards
Зүүн ховдлын томролыг илрүүлэх зцб ийн шалгуур үзүүлэлтүүд.
Тоон шалгуур-RV5+SV1>35мм
Лион соколовын шалгуур-SV3+RaVL>20мм(эм), SV3+RaVL>28мм(Эр)
Корнеллийн шалгуур-RV5>RV4 эсвэл RV6>RV5
Чанарын шалгуур-цахилгаан тэнхлэг зүүн тийш хазайх
туслах шалгуур-V1,V2
Шилжилтийн бус баруун тийш шилжих-V5-V6 холболтод ST сегмент буух
Миокардын ишеми, шигдээс
ST сегмент буулт, урвуу Т шүд гэх зэргээр илэрдэг. Буулт нь олон хэлбэртэй ба тэдгээрээс хэвтээ, ташуу уруудах буулт нь миокардын ишемийн өвөрмөц шинж юм.
ЗЦБ зүрхний шигдээсийн оношилгоонд дараах ач холбогдолтой.
оношийг батлах эсвэл үгүйсгэх, шигдээсийн үе шатыг тодруулах, шигдээсийн байршилыг тодорхойлох, шигдээсийн хэмжээг тодорхойлох, эмчилгээний аргыг тодорхойлох, эмчилгээний үр дүнг хянах, үнэлэх
Зүрхний цочмог шигдээсийн оношилгоонд ЗЦБ ийн аргыг хэрэглэх зарчим.
Аль болох эрт хэрэглэх(анхны үзлэгийн дараах 10 мин, эсвэл ирснээс хойш 10мин)
эхний өөрчлөлт эргэлзээтэй гэж үзвэл 15-30мин давтан хийнэ.
туршлагатай эмчээр уншуулах,
эмнэл зүйн шинж тэмдэгтэй уялдуулах,
боломжтой бол өмнөх бичлэгтэй харьцуулах,
ЗЦБ ийг цуврал байдлаар хийх, эхний хоногт 6-8 цаг тутамд, цээжний өвдөлт дахих тохиолдол бүрт давтан хийх,
Шигдээсийн байршлыг тодруулхын тулд нэмэлт холболт хийх(баруун ховдлын шигдээсийг сэжиглэж байгаа үед V3R, V4R
Зүүн ховдлын арын дээд ханын шигдээсийг таамаглах үед V7-V9)
ЗЦБ-т илрэх шигдээсийн үеийн өвөрмөц өөрчлөлтүүд:
Q>0.04, Q>R1/4 хоёр болон түүнээс дээш холболт илрэх. Эмгэг Q шүд нь булчингийн эсийн үхчил эсвэл шигдээс эхэлсний дараах 4-6 цагийн дараа үүсдэг.
Хоёр ба түүнээс дээш холболтонд ST сегмент өргөгдөх. Энэ нь зүрхний булчингийн ишемийн гэмтлийг илэрхийлэх ба шигдээс эхэлснээс хойш 2-4 цагийн дараа илэрдэг.
ЗЦБ-т илрэх шигдээсийн үеийн өвөрмөц бус өөрчлөлтүүд:
ST сегментийн буулт хоёр ба түүнээс олон холболтод хэвтээ буюу ташуу уруудах хэлбэрээр илрэх.
Урвуу туйлтай Т шүд хоёр ба түүнээс дээш холболтод илрэх
ST сегментийн толины буюу урвуу өөрчлөлт(эсрэг ханын ST сегментийн буулт)
Шигдээсийн байршил:
өвөрмөц өөрчлөлт:
Таславч V1-V2
Зүүн ховдлын урд хана V3-V4
Зүүн ховдлын урд хана ба таславч V1-V4
Зүүн ховдлын урд ба хажуу хана V3-V6, I, AVL
Зүүн ховдлын доод хана(Өрцний) II,III, aVL
Зүүн ховдлын доод ба хажуу хана III, aVF, V5-V6
Зүүн ховдлын хажуу хана I, AVL, V5, V6
Зүүн ховдлын арын хана(дээд) V7-V9
Баруун ховдол RV4
Урвуу өөрчлөлт:
Зүүн ховдлын урд ба хажуу хана II,III,AVF
Зүүн ховдлын доод ба хажуу хана V1-V3
Зүүн ховдлын хажуу хана II,III,AVF
Зүүн ховдлын арын хана(дээд) V1-V2(Өндөр R шүд)