Зүрх судлал 2-1 ЗЦБ унших 10 арга Flashcards
1р алхам
Зүрхний цохилтын тоог тодорхойлох.
60/R-R сек
Жишээ нь R-R ийн хоорондох зай 20мм байлаа гэхэд
20x0.04=0.8
60/0.8=75/мин
2р алхам
Зүрхний хэмнэлийг үнэлэх.
Зүрхний хэмнэл жигд эсэхийг үнэлэх ба R-R ийн интеграл ижил бол жигд өөр байвал жигд бус хэмээн үнэлнэ.
Мөн стандарт II дээр P шүд эерэг байна уу? Сөрөг байна уу гэдгийг тодорхойлно.
+ бол синусын хэмнэл
3р алхам
Зүрхний цахилгаан тэнхлэгийг тодорхойлох.
Стандарт II холболт дээр хамгийн өндөр R шүд байвал хэвийн гэж үзнэ.
I холболт дээр R шүд хамгийн өндөр байвал цахилгаан тэнхлэг зүүн тийш хазайсан.
III холболт дээр R шүд хамгийн өндөр байвал цахилгаан тэнхлэг баруун тийш хазайсан гэж үзнэ.
4р алхам
PR интервалыг хэмжиж үнэлнэ.
PR интервал нь P шүднээс QRS бүрдлийн эхний шүд хүртэл үргэлжлэх ба нормдоо 0.12-0.20сек байна.
PR>0.20сек бол тосгуур ховдлын (AV зангилааны) I зэргийн хориг байна гэж үзнэ. Atrioventricular node
PR<0.12сек бол Вольф паркинсон Уайтын хам шинжийн нэг илрэл гэж үзнэ.
5р алхам
Q шүдийг үнэлэх.
Сөрөг туйлтай, тогтворгүй шүд ба эрүүл хүнд илрэхгүй байж болно(ихэвчлэн I,III,aVL,V5,V6 холболтуудад илэрдэг)
Өргөн=0.04сек
Далайц=2мм ээс бага буюу R шүдний 1/4 ээс бага байна.
Q>0.04сек, Q>R1/4 үед эмгэг хэмээн үздэг.
Цочмог шигдээс, шигдээсийн дараах зүрхний хатуурал, зүүн ховдлын зузаарал, Гисийн багцын хориг, уушгины артерийн тромбоэмболи зэргийн үед илэрдэг.
6р алхам
QRS иж бүрдлийг үнэлэх.
QRS=0.06-0.10сек(хэвийн)
QRS>0.10сек бол Гисийн багцын хориг, WPW хам шинжийг илтгэнэ.
7р алхам
Тосгуур ховдлын томрол байгаа эсэхийг тодорхойлох.
Тосгуурын томрол?
Ховдлын томрол?
Тосгуурын томрол:
тосгуурын томролын P шүдний байдлаар үнэлнэ. II, V1 холболтонд илүү харагдана. Хэвийндээ P<0.10сек, далайц нь P<2мм I, II, V4-V6 холболтонд үргэлж эерэг туйлтай,
III, aVL, aVF, V1-V3 холболтонд сөрөг, хоёр туйлтай байж болно.
Баруун тосгуурын томролын үед P шүдний далайц ихэснэ.
Зүүн тосгуурын томролын үед P шүд улам өргөн болно.
Ховдлын томрол:
R болон S шүдний далайцаар үнэлнэ.
хэвийн R шүд
RI-III<20мм
RV1-V6<20мм(цээжний)
RII>RI>RIII
Rv4>Rv3>Rv2>Rv1
Rv4S2>S3>S4
R=S шүдний далайц тэнцүү үеийн холболтийг шилжилтийн бүс гэнэ. Хэвийн үед V3 холболтонд байна.
Зүүн холболтын томролын үед:
R шүдний далайц V5-V6 холболтод ихсэнэ, S шүдний далайц V1-V2 холболтод ихсэнэ.
Баруун ховдлын томролын үед:
R шүдний далайц V1-V2 холболтод ихсэнэ, Sшүдний далайц V5-V6 холболтод ихсэнэ.
8р алхам
ST сегментийг үнэлэх.
QRS бүрдлийн төгсгөлөөс T шүдний эхлэл хүртэлх зай. Миокардын ишеми байгаа эсэхийг тодруулдаг.
QRS нь J цэгээр төгсдөг голч тэнхлэг дээр байрлана.
ST сегмент хэвийн үед:
Мөчдийн холболтууд дээр саармаг шугамаас(гол шугам) 1мм өргөгдөнө эсвэл 0.5мм бууна.
цээжний холболтууд дээр саармаг шугамаас 2мм өргөгдөнө(V1-V2) эсвэл 1мм бууна. +(V5-V6 дээр 0.5мм буурч болно)
9р алхам
Т шүдийг үнэлэх.
гол төлөв туйл өндөр хоёроор нь үнэлнэ. хэвийн: Эерэг-I,II,aVF,V2-V6 Сөрөг эсвэл хоёр туйлтай- III, AVL, V1 T шүдний өндөр: I-III холболтонд <5-6мм T>TIII V1-V6-д 6-18мм байна. TV6>TV1 Өндөр Т шүд нь перикардит, гиперкалиеми, ишеми, зүүн ховдлын томрол, цус багадалт зэргийн үед. Сөрөг туйлтай Т шүд нь ишеми, тархины цус харвалт, миокардит, ховдлын томрол зэргийн үед илэрнэ. Намхан Т шүд нь тамхи татсаны дараа, их идсэний дараа, таргалалт цочмог стресс, панкреатит, бодисын солилцооны хямралын үед илэрнэ.
10р алхам
Дүгнэлт хийх.
илэрсэн өөрчлөлтийг бичнэ.
жш нь:
Хэвийн зүрхний цахилгаан бичлэг
Синусын гаралтай жигд бус хэмнэл, ховдлын экстрасистоли
Синусын гаралтай жигд хэмнэл, урд ханын ишемийн өөрчлөлт
ЗЦБ уншихад анхаарах зүйлс
Уншихын өмнө ЗЦБ зөв хийгдсэн эсэхийг шалгах.
ЗЦБ ийн өөрчлөлтийг эмнэлзүйтэйн харьцуулах,
өмнө хийгдсэн бичлэгтэй харьцуулах.
шаардлагатай тохиолдолд ЗЦБ ийг дахин хийх
ЗЦБ ийг хэтрүүлэн үнэлэхгүй байх
ЗЦБ дээр өөрчлөлт илэрсэн ч бүтцийн эмгэг байхгүй байж болно.
Зүрхний ноцтой эмгэгтэй атлаа ЗЦБ хэвийн байж болно.